Тогонд цохиулсан эмэгтэйг Түлэнхийн төвд эмчилж байна

Тогонд цохиулсан эмэгтэйг Түлэнхийн төвд эмчилж байна

Тогонд цохиулсан эмэгтэйг Түлэнхийн төвд эмчилж байна

"Улаанбаатар" их дэлгүүрийн ойролцоо өнөөдөр /2023.07.23/ нэг иргэн тогонд цохиулсан юм. Бороо орж байх үед 24 настай эмэгтэй тогонд цохиулахдаа ар дагзаараа савж унасан байдалтай ГССҮТ-ийн салбар Түлэнхийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Энэ талаар тус төвөөс мэдээлэл өгөхдөө "Эмэгтэйн биеийн байдал тогтвортой, ухаан санаа хэвийн тул төвийн томографид толгойн зураг авахуулахаар илгээсэн. Зураг авсны дараа Түлэнхийн эмнэлгийн тасагт хэвтүүлэн эмчилнэ. Ил харагдах том шарх, гэмтэлгүй ч жижиг хэмжээний шарх, түлэгдэлтийг эмчлэх, мөн зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн байдлыг хянах үүднээс эмчийн хяналтад хэвтүүлэн эмчлүүлнэ. Хаана, ямар байдлаас болж тогонд цохиулсан талаарх тодорхой мэдээлэл ирээгүй байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-23 64.119.19.65

"Тог" гэж монгол үг байхгүй ээ!!!!!!! Цахилгаан гүйдэлд өртөх , Цахилгаан хүчдэл гэх мэтээр монгол үгээр орлуулж баймаар байнаа Оочер биш дугаар , дараалал гэх мэтээр Энэ сэтгүүлчид өөрсдөө монгол хэлийг мөхөөх үйлсэд гарамгай гавъяа байгуулах юм

Avatar

Нэргүй 2023-07-23 202.9.46.37

Ямар ч хэл 100 хувь цэврээрээ байвал тэр хэл хөгжихгүй, тог гэдэг нь зөв. Монгол хэлэнд шинэ үг болоод зохиогдож орж ирээл олон жил болж байгаа үг шүү

Avatar

Зочин 2023-07-23 202.126.89.178

Ток гэсэн орос үгнээс эхлэлтэй байх аа.

Avatar

Нэргүй 2023-07-23 213.87.128.53

~~~ Халуун охид таныг хүлээж байна – — – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж