Тогонд цохиулсан эмэгтэйг Түлэнхийн төвд эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.23-нд нийтлэгдсэн

Тогонд цохиулсан эмэгтэйг Түлэнхийн төвд эмчилж байна

Тогонд цохиулсан эмэгтэйг Түлэнхийн төвд эмчилж байна

"Улаанбаатар" их дэлгүүрийн ойролцоо өнөөдөр /2023.07.23/ нэг иргэн тогонд цохиулсан юм. Бороо орж байх үед 24 настай эмэгтэй тогонд цохиулахдаа ар дагзаараа савж унасан байдалтай ГССҮТ-ийн салбар Түлэнхийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Энэ талаар тус төвөөс мэдээлэл өгөхдөө "Эмэгтэйн биеийн байдал тогтвортой, ухаан санаа хэвийн тул төвийн томографид толгойн зураг авахуулахаар илгээсэн. Зураг авсны дараа Түлэнхийн эмнэлгийн тасагт хэвтүүлэн эмчилнэ. Ил харагдах том шарх, гэмтэлгүй ч жижиг хэмжээний шарх, түлэгдэлтийг эмчлэх, мөн зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн байдлыг хянах үүднээс эмчийн хяналтад хэвтүүлэн эмчлүүлнэ. Хаана, ямар байдлаас болж тогонд цохиулсан талаарх тодорхой мэдээлэл ирээгүй байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж