Үндэсний их баяр наадмын түрүүг хүртэж, Монгол Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарчийг УИХ-ын дарга Г.Занданшатар, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар “Манай нутгийн угшилтай бөх байгаа юм. Нутагтаа аваачина” гээд аваад явсан тухай дуулиан дэгдэж, наадмын хачрыг нэмсэн.
Тэгвэл Монгол Улсын арслан М.Бадарч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд уригдаж, суурь хоньтой болжээ. Аав н.Мягмар нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумынх тул уригдаж, 100 жилийн ойд оролцсон байна. Энэ үеэр төрийн наадмын түрүү хүртэж, цол нэмсэн Монгол Улсын арслан М.Бадарчид Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар суурь хониор мялааж буйг баталгаажуулсан батламж гардуулжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ