ОУ-ын физикийн олимпиадын хорооны гишүүнээр МУИС, ШУТИС-ийн багш нар сонгогдов

Хуучирсан мэдээ: 2023.07.23-нд нийтлэгдсэн

ОУ-ын физикийн олимпиадын хорооны гишүүнээр МУИС, ШУТИС-ийн багш нар сонгогдов

ОУ-ын физикийн олимпиадын хорооны гишүүнээр МУИС, ШУТИС-ийн багш нар сонгогдов

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж тус олимпиадиас Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртсэн.

Энэ жилийн олон улсын физикийн 53 дугаар олимпиадын хорооны албан ёсны хурлаар тус олон улсын физикийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн ахалж оролцсон МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Зоригт нарыг дараа жилийн олимпиад болох хүртэл олон улсын физикийн олимпиадын хорооны гишүүнээр санал нэгтэйгээр албан ёсоор сонгожээ.

Уг хорооны гишүүн нь олон улсын физикийн олимпиадын дүрэмд өөрчлөлт оруулах, санал гаргах, санал хураалтад улсаа төлөөлөн саналын эрхтэй оролцох, олимпиадын хорооны мэдээ, мэдээллийг хүлээн авах, олимпиадын хорооны аливаа үйл ажиллагаанд албан ёсоор оролцох зэрэг олон үйл ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн саналын болон санал гаргах эрхтэй оролцох гишүүнээр оролцоно.

Энэхүү мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас онцолж, МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш доктор дэд профессор Г.Зоригт нартаа баяр хүргэж, амжилт хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж