Богд, Чигэстэйд олгосон газрын эрхийг цуцлахаар болов

Хуучирсан мэдээ: 2023.07.23-нд нийтлэгдсэн

Богд, Чигэстэйд олгосон газрын эрхийг цуцлахаар болов

Богд, Чигэстэйд олгосон газрын эрхийг цуцлахаар болов

Завхан аймгийн Улиастай хотод харьяалагдах Богд, Чигэстэй голын ай сав газрыг 2017 онд Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэвч тус газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 байршилд иргэд газар хашаалж, мөн барилга байгууламж барьсан нь хууль зөрчсөн үйлдэл аж.

Иймд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр чиглэл өгчээ. Тодруулбал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг зөрчиж, газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох, мөн олгосон бүх газрыг цуцлахаар болжээ. Түүнчлэн ногооны зориулалтаар газар аваад амралтын газар болгосон, газраа зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцлахаар болсон байна.

Цаашид Богд, Чигэстэй голын Улиастай хотод харьяалагдах хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад томсгон авах асуудлыг аймгийн ИТХ-д оруулж шийдвэрлүүлэх юм байна. Учир нь энэхүү ай сав газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөснийг ажил хэрэг болгох шаардлагатай гэж үзсэн аж. Энэхүү хэсэгт өмнө нь “Отгонтэнгэр” амралт, аялал жуулчлалын төв байгуулахаар эскиз зураг хийгдсэн байсан ч хэрэгжээгүй. Энэхүү зургийг шинэчилж, зарим өөрчлөлтүүдийг оруулж, техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай батлуулахаар шийдвэрлэлээ.

Цаашид Богд, Чигэстэй голыг дагасан амралт зугаалгын төв байлгах, дугуйн замуудыг байгуулах, завхан нутгаас төрсөн алдартнуудын хөшөө дурсгалыг байгуулах, завиар зугаалдаг болгох, хүүхдүүдэд биеийн тамир, түүх, биологи, байгаль орчин гэх мэт хичээлүүдийг орж болдог орчныг бүрдүүлэх, багачууд тоглох, хөгшид амрах, залуус зугаалах таатай орчныг бүрдүүлэх төлөвлөлтийг хийж улиастайчуудад танилцуулж зөвлөлдөхөөр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж