Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод Японы баг Замбиг 5:0-ээр буулгаж авсны дараа япон фанатууд цэнгэлдэхийг цэвэрлэжээ.
“BBC”-ийн нийтэлсэн бичлэгт, Японы хэд хэдэн хөгжөөн дэмжигчид хогийн ууттай цэнгэлдэх хүрээлэнг тойрон алхаж, хог түүж байгааг харуулсан байна.
Японы хөгжөөн дэмжигчид сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн 2022, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа цэнгэлдэхийг цэвэрлэдгээрээ алдартай болж, тэдний хичээл зүтгэлийг олон нийтийн сүлжээгээр магтсан.
"Тэд жинхэнэ утгаараа дэлхийн хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчид" гэж магтах хүмүүс олон байгаа бол “Fox Soccer” үүнийг "спорт дахь хамгийн шилдэг уламжлал" гэж нэрлэжээ.
Японы эмэгтэй шигшээ багийнхан ч бас хувцас солих өрөөгөө цэмцгэр орхисонд нь ФИФА-аас талархал илэрхийлж, япон, англи хэлээр бичсэн талархлын бичгээ илгээжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ