ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эрүүл мэндийн ноцтой асуудлын тухай цуурхалд шинэ нотлох баримтуудыг дэлгэжээ. Энэ нь зөвхөн түүний биеийн байдал төдийгүй сэтгэцийн байдлын тухай юм.
Оросын хувийн цэргийн “Вагнер групп” компанийн төрийн эргэлт хийх оролдлогын дараа Путин “ичээнээсээ” илүү олон удаа гарч, олон нийтийн арга хэмжээнд оролцож, Оросын иргэдэд бүх зүйл "зүгээр", улс орон түүний "бүрэн хяналтанд" байгаа гэж итгүүлэхийг оролдов.
Гэсэн ч суртал ухуулгын ийм заль мэх нь хар бараан талтай байдаг. Путин олон нийтийн өмнө илүү олон гарч ирэх тусам өөрийгөө эвгүй байдалд оруулах болжээ.
Тухайлбал, долдугаар сарын 20-нд Путиныг дайны гэмт хэрэгтнүүдтэй уулзаж буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Арга хэмжээний үеэр Путин оролцогч хүүхдийн насыг асуусан боловч тэр даруй хариултаа мартжээ. Есөн настай хүүхдийг андуурч, “гурван настай” гэж ярьснаараа тэрбээр санах ойн асуудалтай болсон мэт харагдав.
"Бага нь хэдэн настай вэ?" гэж Путин асуув.
"Бага нь есөн настай" гэж хариулсан.
"Тэгвэл том нь?" гэж Путин ахыг нь асуужээ.
"Том нь 23 настай " гэж хариулсны дараа Путин "Хараач, чи хоёр хүүхэдтэй, бага нь гуравхан настай" гэж ярьсан байна. Улмаар хүмүүс түүнийг зөнөх өвчин туссан бололтой гэцгээх болжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ