Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2023.07.23-нд нийтлэгдсэн

Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна

Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох шүүх хурлын гэм буруугийн дүгнэлтийг маргааш /2023.07.24/ 09.00 цагт танилцуулна. Энэхүү шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт эхэлсэн юм.

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хуулийн заалтад Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэж буруутгаж буй. Эл зүйл заалтаар Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Сануулахад, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Тэр цагаас хойш цагдан хоригдож буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж