Хятадын гадаад хэргийн сайд хэрэгт холбогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2023.07.23-нд нийтлэгдсэн

Хятадын гадаад хэргийн сайд хэрэгт холбогдсон уу?

Хятадын гадаад хэргийн сайд хэрэгт холбогдсон уу?

Хятадын Гадаад хэргийн сайд учир битүүлгээр “алга болсонтой” холбоотой таамаг улам бүр нэмэгдсээр байгаа ч  Бээжин энэ асуудлаар тайлбар хийхгүй байсаар байна.

Өдгөө 57 настай Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган өнгөрсөн зургадугаар сарын 25-наас хойш олны өмнө гараагүй. Тэр өдөр тэрбээр Орос, Вьетнам, Шри-Ланкийн өндөр албан тушаалтны дипломатуудтай уулзсан гэх мэдээлэл байна.

Үүнээс хойш тэрбээр Жакартад болсон Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг томоохон арга хэмжээнүүдэд оролцоогүй. Өнгөрсөн долоо хоногт тэрээр Европын холбооны гадаад бодлогын тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байсан ч Бээжин хэдхэн хоногийн өмнө уулзалтаа цуцалжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон  АСЕАН-ы уулзалтын өмнө Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин сэтгүүлчдэд хэлэхдээ, Цин Ган "эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцохгүй” гэж мэдэгджээ. Хоёр өдөр үргэлжилсэн хуралд Цин Ганы оронд өмнөх  Коммунист намын Гадаад харилцааны төв комиссын дарга Ван И оролцов.

Цин Ган хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул цуу яриа интернетээр тархаж байна.  Тухайлбал, Цин Ган Хонгконгийн нэрт телевизийн хөтлөгчтэй үерхдэг гэсэн таамаг байна. Тэгвэл Даваа гаригт Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ цуу ярианы талаар сэтгүүлч асуухад "Би таны юу яриад байгааг мэдэхгүй байна" гэж хариулжээ.

Хятадын албаны хүмүүс, олны танил, бизнес эрхлэгчид гэнэт алга болох тохиолдол Хятадад харьцангуй элбэг тохиолддог. Ихэвчлэн ийм хүмүүсийг маргаан, гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж хожим мэдээлдэг.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж