Эрчим хүчний үйл ажиллагаа хэвийн боллоо

Хуучирсан мэдээ: 2023.07.22-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний үйл ажиллагаа хэвийн боллоо

Эрчим хүчний үйл ажиллагаа хэвийн боллоо

Өнөөдөр өглөө Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн зарим хэсэгт цахилгаан тасарлаа.

"Тосонцэнгэл УСЦ" ТӨХК-иас "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэн тул цахилгаан тасарсан" гэдэг мэдээллийг цахим орчинд байршуулаад байгаа юм.

Тэгвэл УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдан "ОХУ-ын зүгээс бидэнд мэдэгдэлгүй цахилгаан хязгаарласан. Яаралтай буцаан залгаж байна. Хот даяар цахилгаангүй болоогүй" хэмээлээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Диспетчерийн үндэсний төвийн инженер, техникийн ажилтнууд цахилгаан станцууд дээр яг одоо шуурхай ажиллаж байна. Гэмтэл биш, холболтын асуудал үүссэн гэдэг албан бус мэдээллийг мөн өгч байгаа юм.

Нэмэлт:

Цахилгаан эрчим хүч хэвийн болсон бөгөөд 2022.07.22-ны өдөр буюу өнөөдөр 17:30-19:30 цагийн хооронд 110кВ-ын Мөрөн-Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугаманд гэмтэл устгах засварын ажил хийгдэх тул цахилгаан эрчим хүч хязгаарлах болсныг мэдэгдье. Албан байгууллага, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж