Дэлхийн хамгийн хүчирхэг паспорт өөрчлөгджээ

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорт өөрчлөгджээ

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорт өөрчлөгджээ

Дэлхийн хамгийн хүчирхэг паспортын байр суурь сүүлийн таван жилд анх удаагаа солигдлоо. Япон улсын паспорт сүүлийн таван жилийн турш дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор нэрлэгдсэн. Тэгвэл  “Henley Passport Index 2023”  жагсаалтын нэгдүгээр байрыг Сингапур эзэлжээ. Сингапурчууд дэлхийн 227 орны 192 чиглэлд визгүй зорчдог. Япон улс гуравдугаар байр руу унаснаар 190 чиглэлд визгүй зорчдог Европын гурван улс буюу Герман, Итали, Испани гэсэн хоёрт бичигджээ.

“Henley Passport Index” нь дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудыг эрэмбэлдэг бөгөөд улирал бүр шинэчлэгддэг. Энэ нь паспорт эзэмшигчид визгүй зорчих газрын тоонд суурилдаг бөгөөд сүүлийн 18 жилийн турш хүчирхэг паспортыг нэрлэж байна.

Япон улс 2023 оны эхэнд дэлхийн 193 улс руу визгүй зорчих эрхээр тэргүүлж байсан ч одоо 189 улс болж буурч, Сингапур нэгдүгээрт бичигдэж байна. Сингапур нь сүүлийн 10 жилийн хугацаанд 25 орон руу визгүй зорчих эрхтэй болж, чансааг таван байраар ахиуллаа.

Топ 10 хүчирхэг пасспорт:

2. Герман, Итали, Испани

3. Япон, Австри, Финланд, Франц, Люксембург, Өмнөд Солонгос, Швед

4. Дани, Ирланд болон Нидерланд, Их Британи

5. Бельги, Чех, Мальта, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Швейцарь

6. Австрали, Унгар, Польш

7. Канад, Грек

8. Литва ба АНУ

9. Латви, Словак, Словени

10. Эстони, Исланд

Их Британи 2017 оноос хойш анх удаагаа зургаагаас дөрөвдүгээр байр руу ахилаа.

Харин АНУ-ын иргэдийн визгүй зорчих орны тоо 10 жилийн турш буурч, ахин хоёр байраар ухарч наймдугаар байр руу оржээ.

2014 онд Их Британи, АНУ хамтран нэгдүгээр байрыг эзэлж байв.

ЭХ СУРВАЛЖ: EURONEWS TRAVEL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

даажигнал 2023-07-22 150.129.143.73

Манай энгийн гадаад паспортын хүчин чадал бол Монголын ГЯЯ ажлын үзүүлэлтийн нэг харь улсын консулд 160$ төлөөд виз дарагдаж чадахгүй байгаа хөөрхий Монголчуудын зовлон бол ГЯЯ хариуцах асуудал.Монго хүн бол сүүлчийн мчид эх орондоо ирдэг гэдгийг тэр визний дарамт үзүүлэгч гүрнүүд мэдэхийг хүсдэггүй

Avatar

Hhe 2023-07-22 202.126.88.137

Heduule ingehiin Tuld Zuv sain hicheene.

Avatar

Нэргүй 2023-07-22 213.87.160.161

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-22 59.153.113.102

Манайх паспортоо хүчирхэгжүүлбэл яахуу ?!
Тусгаар тогтнол алдагдах уу ?
Эсвэл аюулгүй байдал сулрах уу ? КХ КХ КХ……

Avatar

Нэргүй 2023-07-22 192.82.73.89

Тусгаар тогтнолоо алдана ёстой болохгүй. Хэл хил мал гуравтайгаа байхад л болно доо

Avatar

Нэргүй 2023-07-22 192.82.67.133

ииииииш чааваас даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж