Дэлхийн хамгийн хүчирхэг паспортын байр суурь сүүлийн таван жилд анх удаагаа солигдлоо. Япон улсын паспорт сүүлийн таван жилийн турш дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор нэрлэгдсэн. Тэгвэл “Henley Passport Index 2023” жагсаалтын нэгдүгээр байрыг Сингапур эзэлжээ. Сингапурчууд дэлхийн 227 орны 192 чиглэлд визгүй зорчдог. Япон улс гуравдугаар байр руу унаснаар 190 чиглэлд визгүй зорчдог Европын гурван улс буюу Герман, Итали, Испани гэсэн хоёрт бичигджээ.
“Henley Passport Index” нь дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудыг эрэмбэлдэг бөгөөд улирал бүр шинэчлэгддэг. Энэ нь паспорт эзэмшигчид визгүй зорчих газрын тоонд суурилдаг бөгөөд сүүлийн 18 жилийн турш хүчирхэг паспортыг нэрлэж байна.
Япон улс 2023 оны эхэнд дэлхийн 193 улс руу визгүй зорчих эрхээр тэргүүлж байсан ч одоо 189 улс болж буурч, Сингапур нэгдүгээрт бичигдэж байна. Сингапур нь сүүлийн 10 жилийн хугацаанд 25 орон руу визгүй зорчих эрхтэй болж, чансааг таван байраар ахиуллаа.
Топ 10 хүчирхэг пасспорт:
2. Герман, Итали, Испани
3. Япон, Австри, Финланд, Франц, Люксембург, Өмнөд Солонгос, Швед
4. Дани, Ирланд болон Нидерланд, Их Британи
5. Бельги, Чех, Мальта, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Швейцарь
6. Австрали, Унгар, Польш
7. Канад, Грек
8. Литва ба АНУ
9. Латви, Словак, Словени
10. Эстони, Исланд
Их Британи 2017 оноос хойш анх удаагаа зургаагаас дөрөвдүгээр байр руу ахилаа.
Харин АНУ-ын иргэдийн визгүй зорчих орны тоо 10 жилийн турш буурч, ахин хоёр байраар ухарч наймдугаар байр руу оржээ.
2014 онд Их Британи, АНУ хамтран нэгдүгээр байрыг эзэлж байв.
ЭХ СУРВАЛЖ: EURONEWS TRAVEL
Холбоотой мэдээ