НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын армийн Одесса дахь боомтын байгууламжууд болон Украины Хар тэнгисийн бусад боомтуудад хийсэн халдлагыг хатуу зэмлэн буруушаалаа.
“Энэхүү халдлага нь НҮБ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу ОХУ нь Украины хяналтад байдаг Хар тэнгисийн боомтуудаас хүнсний бүтээгдэхүүн, наранцэцгийн тос, бордоог саадгүй экспортлоход дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалттай зөрчилдөж байна. Иргэний дэд бүтцийг устгасан нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн байж болзошгүй” гэж Гутерриш мэдэгджээ.
Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн өлсгөлөнтэй тэмцэх, олон улсад хүнсний үнийг тогтвортой байлгах чиглэлээр хийж буй хүчин чармайлтынхаа хүрээнд Украин, Оросын хүнс, бордоог олон улсын зах зээлд нийлүүлэх хүчин чармайлтаа орхихгүй гэв.
Украины янз бүрийн бүс нутгийн чухал дэд бүтцүүд өнгөрсөн хоногуудад Оросын пуужингийн цохилтод өртсөн.
ЭХ СУРВАЛЖ: ANADOLU
Холбоотой мэдээ