Юн Сук Ёлын хадам ээж залилангийн хэргээр яллагдав

Хуучирсан мэдээ: 2023.07.22-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёлын хадам ээж залилангийн хэргээр яллагдав

Юн Сук Ёлын хадам ээж залилангийн хэргээр яллагдав

Өмнөд Солонгосын Давж заалдах шатны шүүхээс ерөнхийлөгч Юн Сук Ёлын хадам ээжийг газар худалдан авах гэрээнд ашигласан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ. Ийнхүү түүнийг баривчилсан байна.

Кёнги мужийн Уйжонбү хотын давж заалдах шатны шүүх дүүргийн шүүхээс өөрт нь оноосон хорих ялыг дахин хэлэлцэхийг шаардсан Чой Юн Сүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг баталж, 76 настай эмэгтэй Чой Юн Сүнийг 2013 оны дөрвөөс аравдугаар сарын хооронд Кёнги мужийн Соннам хотод хэсэг газар худалдаж авахдаа банкны үлдэгдлийн хуурамч гэрчилгээ ашигласан хэрэгт буруутай гэж үзжээ. Хуурамч баримт бичигт түүнийг дансанд 34.7 тэрбум вон (27 сая доллар) байршуулсан гэж үзсэн байна.

Шүүх түүнийг баривчлахдаа "гэмт хэргийн хүнд байдлыг" дурдаж, Чойгийн өөрийгөө өмгөөлөх эрхийг бүрэн хангасан гэж нэмж хэлэв. Шүүхийн шийдвэрийг сонсоод Чой өөрийгөө гэм буруугүй гэдгээ эрс мэдэгдэж, улмаар ухаан алджээ.

Өмнө нь 2021 оны арванхоёрдугаар сард тус хотын дүүргийн шүүх түүнийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр нэг жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэр үед тэрбээр шоронд ороогүй байсан.

Үүнээс гадна  Улсын дээд шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Чойг хууль бусаар асрамжийн эмнэлэг нээж, улсын эрүүл мэндийн даатгалын тэтгэмж авсан гэх хэргийг цагаатгасан. Түүнийг 2013 оны хоёрдугаар сард эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүйгээр ахмад настны урт хугацааны асрамжийн эмнэлгийг хууль бусаар ажиллуулж, 2015 он хүртэл ЭХЭМҮТ-өөс 2.29 тэрбум воны улсын тэтгэмжийг бизнесийн гурван түнштэй хамтран хууль бусаар авсан хэргээр буруутгаж байсан юм.

Анх дүүргийн шүүх түүнд 2021 онд гурван жилийн хорих ял оноож байсан ч 2022 оны нэгдүгээр сард Сөүлийн дээд шүүх түүнийг буруугүй гэж үзэн уг шийдвэрийг хүчингүй болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж