Анхаар: Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хөдөлгөөн түр хязгаарлалаа

Анхаар: Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хөдөлгөөн түр хязгаарлалаа

Анхаар: Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хөдөлгөөн түр хязгаарлалаа

Ойрын өдрүүдэд түр зуурын их хэмжээний усархаг бороо орон нутагт орох тул үерийн аюулаас сэрэмжлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Мөн орон нутгийн онцгой комиссоос нөхцөл байдалд тохируулан шуурхай арга хэмжээг яаралтай авч болзошгүй байгааг мэдэгдсэн билээ.

Тухайлбал, өнөөдөр 16:00 цагийн үеэс орсон их хэмжээний усархаг аадар борооны улмаас Замын-Үүд сумаас 22 км зайд Шаргын овоо зөрлөгийн орчимд үерийн ус их хэмжээгээр урсаж, босоо тэнхлэгийн автозам дээгүүр хальсны улмаас зам угаагдах, нурах эрсдэл үүссэн тул Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд гарах автозамын зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна.

Иймд та бүхэн тухайн орон нутгийн мэдээллийн хуудас болон Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албанаас гаргасан зөвлөмж мэдээллийг тогтмол авч зорчих замаа сонгохыг зөвлөж байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр усархаг бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 07-р сарын 21-ний 20 цагаас 07-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.161

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.184.21

Усаа хурааж цуглуулж аваач….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж