Дархан аварга Ж.Мөнхбатын дурсгалд зориулан гэрэлт хөшөө босголоо

Дархан аварга Ж.Мөнхбатын дурсгалд зориулан гэрэлт хөшөө босголоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулан  төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд өнөөдөр /2023.07.21/ гэрэлт хөшөөг нь сүндэрлүүллээ.

Домогт аваргын гэргий, үр хүүхдүүд, ахан дүүс, олон зуун шавь, сум орон нутгийн удирдлагын санаачлагаар энэхүү гэрэлт хөшөөг төрөлх Эрдэнэсант сумын сургуулийн өмнө босголоо.

Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд Дархан аварга Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, шавь Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, Төв аймаг болон Эрдэнэсант сумын Засаг дарга, тус сумын сургуулийн удирдлага, мөн нутгийн зон олон оролцож, цээж барималд хүндэтгэл үзүүллээ.

Төв аймгийн Эрдэнэсант сум, мөн тус сумын ерөнхий боловсролын сургууль нь Монгол Улсын ууган, сум ууган сургуулиудын нэг бөгөөд энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэн, өнгөрүүлж буй юм байна. Энэхүү түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол түмний домог болсон их аваргын цээж баримлыг бүтээлгэж, ийн залж буй аж.

Монгол Улсын Тод манлай уяач Д.ДАВААХҮҮ:

-Энэ хүн бол Монгол Улсын нэрийг тив дэлхийд гаргаж, олимпоос Монгол туургатны голомтод анхны медалийг авч ирж, замыг нь зааж өгсөн их аварга. Монгол туургатны голомтын их аварга хүн. Энэхүү гэрэлт хөшөөг бүтээсэн та бүхэндээ их баярлалаа, талархалаа илэрхийлье. Мөн энэ сайхан хүнийг өчнөөн жил авч явж, бөхийн хаан төрүүлсэн Ө.Тамир эгчдээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.

Дэлгэр Монголын маань эх нутагт энэ хүн шиг олон сайхан бөхчүүд  төрөхийг хүсэн ерөөе.  Их аварга маань барилдвал давдаг эр байсан юм, 50 -иад жил дүү нь болж явсан юмаа би. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.

Дархан аварга Г.ӨСӨХБАЯР:

-Сайхан зусацгааж байна уу, та бүхэндээ Эрдэнэсант сумын 100 жил, Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн халуун мэнд хүргэе. Ж.Мөнхбат багшийн мань энэ сайхан дүрийг цээж баримлыг төрөлх сургуулийнх нь дэргэд босгож, нээлтэд нь оролцож байгаадаа сэтгэл их өөдрөг, баяртай байна. Монгол үндэстний бөх гэдэг хэдэн мянган жилийн түүхтэй, Монголын ард түмний том өв соёл юм. Өөрийн бяр хүч, оюун ухаан, бүхий л чадлаараа тодрон гардаг Монгол бөхийн Дархан аварга гэдэг сайхан алдрыг хүртсэн тив дэлхий олимпод монголчуудаа түүчээлж, амжилт гаргасан ийм сайхан алдартай домогт аваргын нутаг гэдгээрээ та бүхэн бахархахгүй байхын аргагүй. Миний хувьд Ж.Мөнхбат багшдаа шавь орсноос хойш 30 жил болж байгаа юм байна, сая бодож суулаа. Залуу бөх багшдаа хадаг бариад шавь орж байлаа. Багшийнхаа ачаар бөхийн өндөр цолонд хүрлээ. Багш маань бөхийн эрдэм ном арга мэхийг өөрийн хүүхэд шигээ л зааж, хайрлаж, амьдралын их ухааныг  ч зааж өгсөн ачтай буянтай хүн байгаа юм. Эрдэнэсантчууддаа баяр хүргэе. Чээж баримлыг бүтээсэн уран бүитээлчиддээ мөн баяр хүргэе. Ө.Тамир эгч тандаа урт наслахыг хүсэн ерөөе. Үр хүүхдүүд та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэсант сумаас олон олон аварга, хүчтэнүүд төрөх болтугай.

Дархан аварга Ж.Мөнхбат агсны ууган хүү М.БАТХУЯГ:

-Төв аймгийн удирдлага, Эрдэнэсант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга болон нутгийн зөвлөл, нутгийн олон та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.

Хөшөөг бүтээсэн уран бүтээлчээ сая хайгаад олсонгүй, хамт гарч зогсоод алдаршуулъя гэж бодсон юм. Энэ сайхан хөшөөг Архангай аймгийн Хашаат сум, нарийн ярих юм бол Ч.Санжаадамба аваргын удмын хүн байгаа юм. н.Түмэнчулуун гэдэг. Энэ хүндээ талархал илэрхийлье. Нутгийн зон олон та бүхэн маань сайхан наадаарай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-21 59.153.87.48

Сум, сургуульд нь иймэрхүү цээж баримал бол болно доо. цаашдаа Төв аймаг санаачилж хаа нэгтэй сайхан хөшөө босгож хойч үед мартагдахааргүйгээр мөнхлөх байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.21.108.18

Ийм том дэлхийд данстай байсан аваргадаа дархан аваргаын хэмжээний сүрлэг хөшөө босгож болоогүй л юм байх даа.

Avatar

Зочин 2023-07-21 64.119.24.139

Даяараа дурсагдах Далай даян,Дархан аварга Ж.Мөнхбат гуай маань ховорхон төрсөн жинхэнэ аатай, дэлхийн бөх байж дээ. Энэ цээж баримал ёстой дэмий л юм болж дээ. Тэр сайхан омог бардам, аатай дэвж байгаа бүтэн хөшөөг нь босгочиход яасан юм бэ.

Avatar

Доогий 2023-07-21 192.82.78.80

Аварга баянмөнхтэй төстэй ч юм шиг

Avatar

Нэргүй 2023-07-21 122.201.31.47

улцгар шар хүн байсан биз дээ төсгүй болж.

Avatar

SK 2023-07-21 202.126.88.212

залуугийн төрх нь энэ

Avatar

ззз 2023-07-21 66.181.161.162

Улцгар ч гэсэн чиний дэргэд баатар хүн шүү.Атаархаад яахав чи.чигчий хуруунд ч хүрэхгүй байж

Avatar

Жж 2023-07-21 202.9.46.119

Увсын шээс биз

Avatar

Зочин 2023-07-21 192.82.82.37

Хакухо золиг хаачаа вэ.

Avatar

J.Erka 2023-07-21 124.158.119.18

Монголчууд алдар бөх, монгол морио дээдлэнэ. Мөнхбат аваргын дурсгалыг эх нутагт нь мөнхжүүлсэн нь сайн хэрэг болжээ. Аварга бол аварга л байдаг хойно түүнийг бид бүгд хэзээд санан дурсаж байх болно. Монгол бахчүүдийн яруу алдар бадартугай …

Avatar

И 2023-07-21 192.82.90.50

ХАКУХО АРГАГҮЙ Л ЯПОН ХҮН ЮМ. ЭЦГИЙНХЭЭ НЭРЭЭР ӨДИЙ БОЛЖ ХАГАРТЛАА БАЯЖААД ЭЦЭГТЭЭ ГАНЦ БҮТЭН ХӨШӨӨ БАРИХ МӨНГӨ ХАГАСЫГ НЬ Ч БОЛТУГАЙ ӨГЧИХГҮЙ. НАСАН ТУРШДАА ӨРСӨЛДӨГЧ НЬ ЯВСАН ХАР БАЯНМӨНХӨД АМЬДАД НЬ УВСЧУУД БҮРЭН БҮТЭН ХӨШӨӨТЭЙ ЦОГЦОЛБОР БАРЬСАН БАЙХАД ШҮҮ. ХАЛХУУД БУСАД АВАРГУУД ИЙМ ТАЛ БАРИМАЛЫГ СҮР БАРААТАЙ НЭЭГЭЭД ӨМНӨ НЬ ЗОГСОХООС Ч ИЧИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Иргэн 2023-07-21 66.181.160.84

хөшөө босгох нь ч яахав халх дөрвөд нь ч бас яахав сайхан их аварга шү дээ бүтэн биеийн хөшөө байсан бол болоод явчих байсан юм даа түүнээс тэр хар цагаан халх дөрвөд нь илүү бүгд л Монгол….

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.89.60

өө хүү нь яасан татуу гарлаа бэ.угна бүтэн биеэр нь нөгөө сайхан ааруул занга нь илтгэсэн сайхан хөшөө босгох л байсан юм даа

Avatar

ХУУЛЬЧ 2023-07-21 202.179.26.225

МӨЕӨ АВРАГТ МААНЬ ЙИМ НЭГ ХӨШӨӨ БАЙХ УЧИРТАЙГ БИДЭНД САНУУЛЖ МӨНХӨЛСӨН ТАЛАРХАНА., .

Avatar

Нэргүй 2023-07-21 103.57.92.245

Эвгүй гар нь яачихсан юм цээж баримал бн бөх хүнд тохиромжгүй улс ттөрчийн баримал шиг хөшөө гэчихжээ

Avatar

Нэргүй 2023-07-21 122.201.31.47

Энэ одоо Мөнхбат аварга мөн үү. тэс ондоо байхын яасан хариуцлагагүй юм бэ.

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

Хөшөө барихаар ойн төгөл байгуулахгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.89.118

Та минь мундаг шүү

Avatar

Хотын уугуул 2023-07-21 202.126.89.16

Харцага мэт дэвж байгаа бүтэн биетэй хөшөө босгож болоогүй юм байхдаа. Энэ бол хөшөө биш харин цээж баримал байна. Мөнхбат аварга шиг домог болсон бөхөд ийм цээж баримал бол арай жулдаж байна даа.

Avatar

Нэргүй 2023-07-21 110.70.51.19

хотдоо барихгүй юу. насаараа хотод амьдарсан хүн шүү дээ. энэ суманд 3р анги хүртлээ амьдарсан хүн

Avatar

Zochin 2023-07-21 66.181.161.95

ikh avragiin zaluugiin zuragtai adilhan bainalee. id ueiin turhiig ni aldarshuulsan bizdee

Avatar

Хүндэтгэсэн Батмөнх 2023-07-21 202.126.88.205

Дархан Аваргын минь хөшөө байгуулсанд талархаж байна. гэхдээ аваргын хөшөөг бүтэн хийх нь зөв шүү .Монгол түмний бахархал шүү

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.73.207

Мөөеөө аврага харагдахгүйл байх шиг.

Avatar

Нэргүй 2023-07-21 184.60.63.245

Мөнх бат аврага биш Хакухо той адилхан хөшөө байна.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.88.222

энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс 49 хоногтоо дурсагдвал
дээдийн заяа энэ сэтгэгдэлийг бичүүлж байгаа хүн нь мөнхөд дурсагдах нэгэн билээ

Avatar

Нэргүй 2023-07-21 202.9.47.61

Хажууд нь хэлэх дуртай үг нь ПUЗДАА гэж бичээд өмнө нь нэг том архины хөшөө босго

Avatar

Иргэн 2023-07-21 192.82.70.23

Чи ямар бүдүүлэг н**ш вэ? Чам шиг юмнууд бүх юманд өсөрхөж амьдардаг юм.Тэнэг бод япаж дуугүй бай!!!Тэнэг хүн дуугүй байхдаа арай пээр байдаг юм!!!

Avatar

Нэргүй 2023-07-21 64.119.21.22

муу хорон санаатай дөрвөд

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.83.254

Энэ чинь хөшөө биш, цээж баримал байна шүү дээ

Avatar

Ichinhorloo 2023-07-21 66.181.161.120

saihan hun.aldartnuudaa bid magtahgui hen magtah vedee.avargiig magtah ug mash olon bichih yum ch ih…

Avatar

Иргэн 2023-07-21 103.212.117.78

Сайхан бөхийн өмсгөлтэй дэвж байгаа ч юмуу тийм нэг сүртэй хийж чадаагүй юмуу гэж бодож байна!

Avatar

Нэргүй 2023-07-21 202.21.107.5

ОДООГИЙН НАЧНЫ НАЙРААНЫ ҮНДЭСИЙГ ТАВИГЧГЭЭД ХӨШӨӨН ДЭЭР НЬ БИЧВЭЛ ТААРНА..МОНГОЛ БӨХИЙГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ ИДСЭН ХОЁР БӨХ ДАРИЙН ДАМДИН. ЖИГЖИДЫН МӨНХБАТ ХОЁР ДОО..

Avatar

Зочин 2023-07-21 192.82.86.62

Дамдин,Батмөнх нар үнэхээр даяар дурсагдах дархан аврагууд байсан..Ховор төрөх, олонд хүндэтгэгдсэн онцгой сайхан хүмүүс байв. Нутгийн иргэд нь энэ агуу бөхчүүдэд зориулж хөшөө дурсгал босгож байгаа нь сайхан байна. Алдартнуудын нэр төрийг энгэж өндөрт өргөж үүрд дурсгадаг уламжлал улс орон бүрт бий

Avatar

Зочин 2023-07-21 202.126.89.212

Үгээ бодож бичээрэй
Үлгэн салган энэ амьдралыг туулмаар болж яваа хүн дүрст минь
Хувь заяандаа гомдож явдаа
Их Аваргуудын сүнс сүр чамайг удахгүй тонилгонодоо

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.160.103

Тун хүндэтгэл муутай – хайхрамжгүй ч гэмээр юм уу хандаж байна даа , төр – улс талаасаа ч , төрөл төрөгсөд болох СУИОЧ хүү талаасаа ч … Яг энэ үед нь Аралын газар сумо тайлбарлаад л сууж байна билээ . Нээрээ
үнэхээр л , бусад аймгууд дахь бөхчинүүдийн хөшөөг харсан ч , Увсчууд амьдад нь босгосон Баянмөнхийн АЛТАН хөшөөг харсан ч … За тэгээд хэзээ нэг цагт энэ олон шавар дүрсүүдийг нураах гэж бөөн явдал чирэгдэл болно доо …

Avatar

Б.Баясгалан Дорнод 2023-07-21 202.126.89.149

Аатай Аварга Мөөгий Аварга гэж монголын ард түмэнд хайрлагдсан хүндлэгдсэн монгол бөхийн нэгэн домог болон алдаршсан дархан аваргаараа монголчууд бөх сонирхогчид бахархдаг билээ.Төрсөн нутагт дархан аваргын маань Гэрэлт хөшөө сүндэрлэн боссонд маш их баяртай байна.Хань үр хүүхдэд нь эрүүл энх аз жаргал ажлын амжилт сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.Хөшөөг бүтээсэн уран бүтээлчдэд халуун Баяр хүргэе.Монгол бөхийн босоо цагаан хийморь монголчууд биднийг ивээж байг.

Avatar

Нэргүй 2023-07-21 59.153.113.102

Хөшөө гэж хүүхдийн тоглоом шиг юм хийсэн бна, жаахан тоогүй дээ ! Бусад аймгууд Өмнөговь Дэмүүлийн, Булган хэд хэдэн аваргын гэх мэт аятайн хөшөөнүүд хийсэн бай даг, тэдний хаана нь ч хүрэхгүй, нэг их үнэ цэнтэй хөшөө дурсгал болж чадсангүй ээ !

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.161.143

Уучлаарай, бөхчүүдээ дээшээ залаад өөдөлсөн юм ер нь байгаа юмуу. Нэг бөх нь хотын дарга болоод Улаанбаатарыг сүйрүүллээ. Бас нэг бөхөө ерөнхийлөгч болгоод золтой л Оросын дагуул улс болгочхоогүй. Бас нэг олимпын аварга бөх нь сайн найзаа зодоод алчихсан. Ганц наадмаа ч шударга хийж чадахгүй ийм шуналтай, хорчин хүмүүсийг дээшээгээ залмааргүй байна.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.179.25.185

Аавынхаа энэ өдөр ирээд байлцаж чадахгүй,тархиа мэдүүлэн барин тэнд хэвтэж байгаа хүү нь гэж арчаагүй золиг юмаа

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.83.254

Мөнгөнд мөргөэ адис авдаг болсон байна билээ

Avatar

зочин 2023-07-21 66.181.161.162

Хүний амьдралыг мэдэхгүй байж элдвээр хүнийг бүү хэл.Эцэг эхээ дурсахгүй хайрлахгүй хүн гэж хаа ч байхгүй.шалтаг шалтгаан хүнд байгаа л байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж