УЕПГ барилгын зөвшөөрөл олгосон албаныхныг шалгаж эхэллээ  

УЕПГ барилгын зөвшөөрөл олгосон албаныхныг шалгаж эхэллээ  

УЕПГ барилгын зөвшөөрөл олгосон албаныхныг шалгаж эхэллээ  
12:20 цаг

Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/ үерээс хамгаалах далан суваг шуудууг таглаж, барилга барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгах ажлыг эхлүүлэхээр болж, ажлын хэсэг байгуулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн юм байна.

Иймээс УЕПГ нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг нь усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар олгосон, барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр, үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлсон баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөх байгууллагад шилжүүлж, шалгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм байна.

Сануулахад, наадмын өмнө орсон борооны улмаас Сэлбэ гол дагуу байршилтай 144 барилга байгууламж, оршин суугчдын автомашинууд усанд автаж, их хэмжээний хохирол үүсээд буй. Одоогоор хохирлыг тогтоохоор үнэлгээний компаниуд ажиллаж байгаа юм.

Барилга, байгууламж усанд автахад голын гольдрол өөрчилж, барилга байгууламж барьсан зэрэг хүчин зүйлүүд голлон нөлөөлсөн тул олон нийтийн зүгээс хууль зөрчин барилга барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтан, мөн барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой гэсэн асуудал дэвшүүлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
12
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-21 66.181.161.202

тэр үед авсан авилгын мөнгний 50 хувь нь лав МАН руу шууд орсон байгаа даа

Avatar

Зочин 2023-07-21 203.91.115.51

Сонгуулийн кампанит ажил болж их үүрэг гүйцэтгэх нь дээ.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.9.40.130

Зөв зөв, цадиггүй нь дэндээд байгаа юм, Хөл толгой нь мэдэгдэхгүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг болсон Бүх зүйлд хэмжээ хязгаар бий, Байгал эжий ч нэхэл тооцоогоо хийнэ………………Авлигаар аргадаж дийлэхгүй Энхболд Бадамжунай Сү Энхбаяр Элбэгдорж………………………………………………………нараар төлөөсийг төлүүл, тэд төлбөрийг барагдуулж дийлнэ

Avatar

Зочин 2023-07-21 64.119.23.184

Зөвшөөрөл өгсөн ,хахуулдаж авч барилга барьсан бүгдэд хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

зочин 2023-07-21 43.231.113.84

зөв зөв 90 оны гажуудал маш их нөлөөлж байгаа.Мөн монгол эх орноо гэсэн сэтгэлгүй амин хувиа бодсон инээдэг баг зүүсэн ч олон байгаа.Ямар нэг нам ярилгүй шуналтангуудыг үнэн зөвөөр шалгаж гаргах нь зөв

Avatar

Зочин 2023-07-21 202.21.107.55

зөв, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх нь маш зөв. Бид үүний төлөө шаардлаггаа байнга тавьж, мартахгүй нэхэх хэрэгтэй

Avatar

Эсэргүү 2023-07-21 103.254.123.141

Шалгаж эхэллээ. Шалгалаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаалаа. Хулгайчууд тэгж л ажиллана.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.179.27.49

хөдөлж ядсан яст мэлхий шиг ажлын хэсэг нь удахгүй замхарна

Avatar

Нэргүй 2023-07-21 124.158.68.80

БАТҮҮЛ ИХЭНХИ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГЦӨН ЮМ БИЛЭЭ. ГОЛЫН ДАЛАНГ БАГАСГАХ ЗӨВШӨӨРӨЛ

Avatar

Нэргүй 2023-07-21 139.5.217.135

shalgalt ur dund hureh bolov uu Goridoj l suuya

Avatar

болд 2023-07-21 202.126.89.59

сэлбэ дагуу барьсан алтай s out билүү бас авилгал гээд байгаа барилга бүгдийгшалгах гэрэгтэй

Avatar

Монгол улсын иргэн Н 2023-07-21 202.126.88.142

Худлаа жүжиг2 ажлаа хийсэн шиг хийж чадах хүн байхгүй шүү энэ л эмэгнэл юм даа

Avatar

Zochin 2023-07-21 66.181.160.65

S Outlet -ээс болсон гэж хэн ч бичихгүй юм. нүдэн дээр ил голын голирол дотор бүхэн бүтэн цогцолбор дэлгүүр барьчихаад байхад таг байх сонин юмаа. тээр хаа байсан Авилга хороолол гээл эргүүтээл

Avatar

Иргэн 2023-07-21 66.181.160.34

юм бол худлаа сүржигнэсэн юм болдог. хэн ч хариуцлага хүлээдэггүй. цагийн гарз болно доо

Avatar

olzochinin goldirog haaj oon ail orhii amidralaar togloj bgaa ene humuuseedee arga hemjee tootsoj barilgin nuraah hergtei 2023-07-21 202.126.90.109

ene bdlaa hurdan zasaach

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.90.62

Байгал их хохирлоо. Хэн барагдуулах бэ???

Avatar

Нэргүй 2023-07-21 82.132.225.246

ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ЭЭ !!! НИЙГЭМД ХОХИРОЛ УЧИРУУЛСАН БОЛ БУРУУТАНГ НЬ ХУУЛИЙН ДАГУУ ЗӨВ ТОГТООЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ҮҮРҮҮЛЖ УЛС НИЙГМИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ . манайд шүүхээр хохирол барагдуулах шийдвэр гаргадаг ч биелэгддэггүй, хохироогч нь хэд хоног суугаад гараад тансаглаад явдаг хохирогч нь хохирсоор үлдэдгийг ХЗХуудын хэргүүдээс харсан . ШШБГ гэж маш муу ажилдаг газар бий , найдваргүй дээ ер нь

Avatar

зочин 2023-07-21 150.129.140.16

монголд шалгадаг газар байдаг юмуу ажлаа зөв хийдэг бол ийм эрсдэл гарахгүй л байлаа улсын ч гэхшиг прокурор ч гэхшиг авилгал авагсад гэвэл яг тохирно

Avatar

Зочин 2023-07-21 66.181.161.84

Ёстой зөв. Барилга байгууламж барих зөвшөөрөл хүсэж амьтан хүнийг ар өврөөр нь гүйж авлигадаж зөвшөөрөл авсан нөхдүүд, зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд гээд бүгдийг нь илрүүлж хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Монголд газар мундсан биш ийм сэтгэлгүй, хомхой зантай байхдаа яахав дэ. Яагаад ийм ш**** сувдаг байдаг байнаа. Манайх шиг жорлон нь хальж урсаж бгаа улс орон хаа байна. Ёстой сэтгэл эмзэглэмээр юм.

Avatar

иргэн 2023-07-21 66.181.161.140

ээ тэгээл шалгаж байна гээл шдын шал худлаа өөрсдийнхөө арсыг хамгаалаал үлддэг шдээ хэн бүхэн л мэдэж байгаа шдээ яг угтаа

Avatar

Нэргүй 2023-07-21 64.119.21.12

Shal khudlaa. Naturyn gur an tsav garakhad khurgesen barilgyn ajil yavj l bna shd.

Avatar

Нэргүй 2023-07-21 94.191.136.87

нөгөө том помптой газар уу?

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

Энэ дарга нар нэг л их үүрэг даалгавар өгсөн хүмүүс, хэрэгжилтийг нь хангуулж хариуцлага тооцож чаддаг байгаад хэлж ярьж үүрэг даалгавар өгдөг байваас зохилтой.

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

Ийм том хорооллыг барихад банкнаас зээл авсан л байж таарна. Томоохон банкууд бүгд тогтвортой хөгжил-ногоон санхүүжилт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийг санхүүжүүлсэн бол ичиг ичиг.

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.187.169

Хохиролыг барилга барихыг зөвшөөрсөн, барилга барьсан хүмүүсээр төлүүлэх л ёстой.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.9.40.130

Эдгээр байруудыг буцаах хэрэгтэй, насаараа амьдарч, үрсдээ дамжуулах өмч биз дээ, Одоогийн ханшаар төлбөрийг буцааж өгөх ёстой, Хичнээн их амгалан тайван байдал алдагдуулж, хохирол, гай түйтгэр, бөөн ажил өрнүүлэв……………………

Avatar

Иргэн 2023-07-21 192.82.77.8

Хөгжлийн банкны хэрэг шиг хэдэн төгрөгөөр торгуулсан болоод өнгөрөх биз. Манай улсад стандарт, норм норматив, зөв амьдралын хэв маяг, ёс зүй, иргэдийн төлөө байх сэтгэл алга. Намын дарга нарын шийдвэрээр бид ингэж үйлээ үзэж, үнэндээ гуниг амьдарч бна. Ханаж цадахыг мэддэггүй баячуудтай, тэднийхээ дараа дараагийн бизнесийн зээлийг төлөх гэж нийтээрээ зүтгэсээр …

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.81.148

за, чиг нь бол зөв л гарлаа. Одоо тэгээд чадах юм болов уу даа?!. жишгээр бол зөв харах нь хараад бөйна гэхдээ хол явахгүй л байгаа юм даа.

Avatar

Зочин 2023-07-21 75.46.144.254

Сүхбаатар дүүргийн 5-р хороонд 6-р сургуулийн хүүхдүүд, ойролцоо байруудын оршин суугчдын нарыг халхалж тус 6-р сургуулийн эзэмшлийн газрыг оруулан сантехник, үерийн усны хамгаалалт бүхий инженерийн байгууламж дээр баригдаж буй ойр орчимдоо машин тавих газаргүй, хүүхдийн тоглоомын талбайгүй Барилгын тухай хууль, бусад дүрэм журмыг бүгдийг нь зөрчсөн Авзага трейд ХХК-ийн СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 4 давхар барилгыг нураах хэрэгтэй‼️

Avatar

Ажиглагч 2023-07-21 139.5.218.164

энхтайвны гүүрээр өдөр бүр л би машинаараа ажилдаа ирж очдог. дунд голын усны судал дээр баригдаж байгаа нөгөө Авилга хороолол баригдсаар л бна лэ ш дээ. кранууд нь эргээд л ажиллаад л хашаан дотор ажилчид нь яваад л бна лэ даг

Avatar

Дорж 2023-07-21 64.119.27.206

Шал худлаа мэдээжийн үе үеийн МАН-н газрын наймаачидын хийсэн хэрэг шүү. Сүржин хоосон мэдээлэл Прокурорын байгууллага юуч хийхгүй өдий олон жил танай байгууллага шударгаар ажлаа хийгээд байсан бол ард иргэд ингэж их хохирохгүй байсан юм.

Avatar

З0чин 2023-07-21 202.126.88.195

Шалгаж хариуцлагыг нь хүлээлгэж тухай буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх, нийтэд Ли тод мэдээлэх, энэ асуудлыг эрх зүйн актуудад тодорхой болгож оруулах

Avatar

Нэргүй 2023-07-21 64.119.25.223

арчаагүй шасс. нэг барилгыг нь нураагаад үзүүлчээч барихгүй шд дахиж

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-21 150.129.141.194

Сүүлийн 20 жилд явагдсан Улаанбаатар хотын барилгажилтын 90% бусдын нэр ашиглан бохир мөнгөө угаасан бизнес. Жишээ нь Авилга хороолол нүүрсний хулгайн мөнгө байж болно.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.9.47.61

Мие овогт Энхболд хэмээх х*******н хурлийз гаралтай газрын наймаачнаасаа л ял асуу

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.185.33

ямар ч бсан эхэллээ. харин гүйцэтгэл…

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.72.177

Байж байгаад нэг жүжэг тавих юмаа Данх

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

Өмнөх хэлж ярьж, өгсөн үүрэг даалгавар нь замхраад наасан.

Avatar

Зочин 2023-07-21 64.119.25.142

Ард түмэн харж л байя. Ерөнхий сайд шүүхийхэнд хэдэн байр өгчихсөн юм байна л даа гэсэн шүү дээ. Ерөнхий сайдтайгаа хамтраад харж байя

Avatar

Зочин 2023-07-21 64.119.25.142

Шалгаж байна гэж их удна цаг хожино. Барилага нь баригдаад л байна. Дараа нь барилага нь ашиглалтанд орно. Тэр үед шүүхэд шилжээд мартагдана.

Avatar

Нэргүй 2023-07-21 59.153.114.164

Энэ ч дүр эсгэсэн жүжиг. Одоо ч иймэрхүү үлгэрт итгэлээ юу

Avatar

Б 2023-07-21 66.181.161.127

ХАРЖ Л БАЙЯ. ИЙМ ЮМ ХИЙДЭГ ТОМ АВИЛГАЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНН ГЭЖ БАЙХ УУ.

Avatar

Нэргүй 2023-07-21 122.201.31.71

2000 ОНООС ХОИШХИГ БҮГДИИГ ШАЛГАЖ БУРУУТНИИ ХӨРӨНГИИГ ХУРАЖ ХОРИ UB ТАВУРИИГ НУРАЖ ТЭГШИЛ

Avatar

Зочин 2023-07-21 150.129.143.21

Буруутнуудаар нь хүмүүсийн хохирлыг төлүүлдэг систем бий болгоё.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.90.94

zauv sain shakgaad yaliin uguud barilgaa nuraa

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.90.127

Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн гүний худгуудын орчим Гачуурт Улиастайд газар олгоод байгаа БЗД-ийн газрын албаныхны асуудлыг шалгаач ээ.

Avatar

Зочин 2023-07-21 66.181.160.93

Нэг мөр Богд уулын зөвшөөрлүүдийг ч бас шалгачих хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

Их тэнгэрийн аманд барьсан байшингуудыг нурааж газрыг нь хурааж аваачээ..

Avatar

зочин 2023-07-21 64.119.21.241

Барилгын хөгжлийн төвийн дарга мэргэжилтнүүдийг сайн шалгах хэрэгтэй, тэд гүйцэтгэлийн хяналт тавьж, болох болохгүй мэдэж зөвшөөрөл өгч, хяналт хийдэг нөхдүүд, тэд хамгийн их авлигачид байгам даа

Avatar

Нэргүй 2023-07-21 139.5.218.164

яг үнэн хэлж байна

Avatar

зочин 2023-07-21 66.181.180.67

Газар олгосон, барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудын шийдвэрүүдийг нь олон нийтэд ил болгооч.

Avatar

Зочин 2023-07-21 192.82.69.63

шальтай юм болохгүй дээ, жаал дөвчигнөж байгаад л ганц нэг жижиг гаруудыг торгосон болоод л өнгөрнө биз

Avatar

Аав 2023-07-21 103.212.117.226

хохирлыг тэдгээр нөхдөөр төлүүлэх нь хамгийн зөв шүү ганц энэ биш бусад бүгдийг нь

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.160.45

Үр дүн гарахгүй ээ
Манай хуулийнхан шалгалаа торголоо Харэг хаардав

Avatar

Нэргүй 2023-07-21 202.21.102.231

сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж