Хачигт халдварын 13 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ

Хачигт халдварын 13 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ

Хачигт халдварын 13 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ

Орхон аймагт хачигт хазуулснаас хүн нас барсантай холбогдуулан бид тус аймгийн эрүүл мэндийн газраас бид тодруулга мэдээ авсан юм.

Аймгийн Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа, олон нийт хариуцсан мэргэжилтэн А.Ганчимэг хэлэхдээ,  “Орхон аймгийн хэмжээнд хачигт халдварын нийт 13 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс энцефалит 11, боррелиоз нэг, риккетсиоз нэг, тохиолдол бүртгэгдсэн. Үүний 85 хувийг нь хачигт энцефалит эзэлж байна.  Хачигт энцефалитаар 0-15 нас дөрвөн хүүхэд өвдсөн. Харин хачигт хазуулсан тохиолдлын  64  хувийг 32-75 насныхан юм. Мөн эдгээр хүмүүсийн  45 хувь нь эрэгтэй бол 55 хувь нь эмэгтэй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Орхон аймагт сүүлийн хоёр сард хачигт халдварын 13 тохиолдол бүртгэгдсэний ес нь буюу 69.2 хувь нь хачигт энцефалитын тохиолдол байна. Эдгээрээс нэг нас баралт бүртгэгдсэн байна.

Хачигт энцефалит өвчин нь мэдрэлийн системийг хүчтэй гэмтээх аюултай. Хачигт хазуулснаас хойш 7-14 хоногт өндөр халуурч, чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, хүзүү нуруу, мөчдийн булчингаар хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах, саажих, ухаан алдах, татах, хөхрөх, хөөрлийн байдалд орох зэрэг хүндрэлүүд илэрч, удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдуулах, нас барах аюултай гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа.

Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад байгалийн голомттой, хачигт халдварын идэвхжлийн улирал явагдаж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дээрх нутгуудад амарч, аялах, жимс, ногоо түүх, мод бэлтгэхээсээ өмнө хачигт энцефалитын вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж