“Үүлэнгөү” ХХК-ийн 15.3 тонн үхрийн махыг устгалаа

“Үүлэнгөү” ХХК-ийн 15.3 тонн үхрийн махыг устгалаа

“Үүлэнгөү” ХХК-ийн 15.3 тонн үхрийн махыг устгалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дах заалтад заасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32023/5653 дугаартай захирамжаар “Үүлэнгөү” ХХК-нд битүүмжилсэн үхрийн мах 11.886 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.46 тонн, нийт 15.346 тонн махыг устгуулах шийдвэр гаргасан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Байгаль орчны газрын холбогдох улсын (ахлах) байцаагчид, Хот тохижилтын газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтран Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2023-07-21 103.57.92.213

Umhiirsun mahiig ulsaas hurungu gargaj ustgaj, oilgomjtoi zuil deer shinjilgee hiij, uchnuun hunii ajil alduulj bsnas shuud uursduur ni garj bj ustguulaad ,dahin uil ajillagaa yavuulah zuvshuurliig tsutsulj, Mongoloos huuh yostoi. Ene bol hunsnii huuliar hunsnii ayulgui baidal, ulmaar undesnii ayulgui baidal bioterroizm gedegt bagtana. Ulsiin olon baiguullaga Mal emneleg, Huduu aj ahuin yam, bolon ner ni ul toologdoh baiguulaguud, sul doroi oilgomjgui bh bolohgui. Jil bur garch zanshsan edgeer

Avatar

иргэн 2023-07-21 64.119.25.117

Эрүүгийн хариуцлага хүлээлгээчээ. Зүгээр зөрчлийн хэргээр илбээд өнгрөөд байж болохгүй энэ улс хууль дүрэмтэй гэдгийг мэдрүүлэх түмэн олон нийгэм ч үүнийг ус агаар мэт хүсэж шаардаж байна.

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

Үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалж, хамгийн гол нь Монголоос хөөн зайлуулж, дахин нэвтрүүлэхгүй байх шийтгэл оноох нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-07-21 192.82.64.133

Асуудал 13,5 тонн муудсан махандаа биш шүү дээ. Энэ компани хэдэн жил ийм байдлаар ажилласан, муудсан мах, үхсэн малын махыг хаанаас, хэнээс авч юу хийдэг байсан, хаана нийлүүлдэг байсан. Ийм байдлаар хэдэн жил ажилласан бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж