Граж буулгасан "хувийн эзэмшлийн талбайд" үйлчилгээний обьект барина

Хуучирсан мэдээ: 2023.07.21-нд нийтлэгдсэн

Граж буулгасан "хувийн эзэмшлийн талбайд" үйлчилгээний обьект барина

Граж буулгасан "хувийн эзэмшлийн талбайд" үйлчилгээний обьект барина

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн гражуудыг буулгаж, тус талбайд дөрвөн давхар үйлчилгээний барилга барихаар болжээ. Энэ талаар иргэд цахим хуудастаа эсэргүүцэж, Хотын захиргаанаас граж буулгасан талбайд орон сууцны барилга, үйлчилгээ обьект барихгүй гэсэн мөртлөө ийм зөвшөөрөл олгосонг гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Хотын захиргаанаас тус зөвшөөрлийн талаар тодруулахад "Граж буулгасан гэх талбай нь нийтийн эзэмшлийн бус хувь иргэний нэр дээр байдаг газар. Зөвшөөрлийг хотын дарга олгосон гэж байгаа ч Д.Сумъяабазар даргыг ажлаа авахаас өмнө иргэний эзэмшилд байсан газарт граж барьсан.

Гражуудыг буулгах шийдвэр гарсан учраас эзэмшлийн талбайд хувь иргэн өөр обьект барихаар төлөвлөсөн байх. Харьяа дүүргийн ЗДТГ-аас тайлбар мэдээлэл гаргасан байсан. Түүнээс Нийслэлээс граж буулгасан газарт хувь иргэний бүтээн байгуулалт хийхгүй.

Одоогоор хувь иргэний газар дээрх гражуудыг буулгасан хоёр тохиолдол байгаа. Мөн Баянгол дүүрэгт оршин суугчид дэмжсэн учир орон сууц барьж байгаа" гэлээ.

Газар чөлөөлөлтийг төлөвлөлтийн дагуу дүүрэгт бүрт хийж байна. Дүүргүүдийн засаг дарга нар болон газрын албанаас хяналт тавьж буй юм. Граж буулгасан аль ч талбайд орон сууцны барилга байгууламж барихгүй. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулн гэдгийг өнгөрсөн жилээс хойш НЗДТГ-аас мэдээлж байгаа юм.

Харин иргэд зөвшөөрлийн бичигтэй гражийг албадан буулгаад нөхөн төлбөр өгөхгүй байгаад гомдолтой байгааг илэрхийлж буй.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  нэр дээрээ шилжүүлж авсан эзэмшил бүхий гражийг нь албан зөвшөөрөлгүй хэмээн албадан нурааж байгаа. Түүгээр ч зогсохгүй үнэлгээний төлбөр өгөх, гэрээ, тохиролцоо юу ч байхгүйгээр л нэг  өдөр ч хүрч ирээд нураадаг нь бухимдал төрүүлж байгаа аж. Тиймээс хэд хэдэн дүүргүүдэд шүүх дээр маргаан явж байгаа тохиолдол бий аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж