Үерийн дараа элдэв янзын мөөгөнцөр, савханцар, гэдэсний халдварт өвчин гарч байгаатай холбогдуулан бид хот тохижилтын газраас үерийн дараах цэвэрлэгээний асуудлаар тодруулга авсан юм.
Хот тохижилтоос захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ц.Очироо:
“Өглөө 05:00 цагаас оройны 16:00 цаг хүртэл ажлын найман цагаар Улаанбаатар хотын гудамж талбайг ариутгах, цэвэрлэх ажлууд хийгдэж байна. Орой болгон устай шүүрдэх цэвэрлэгээг зохион байгуулж байгаа. Бороожуулалтын таван машин ажиллаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлтийг хотын төв гудамж талбайд хийж байна. Хотын төвөөр бол тогтмол ариутгал хийгээд явж байгаа. Шөнө болгон том оврын 12 машин гарч өглөөний 07:00 цаг хүртэл ажилладаг. Төв зам дагуу 140 км буюу хотын бүх дүүргүүдээр өдөр болгон ээлжилж чийглүүлэлтийн ажлууд хийгдэж байна” гэх тайлбарыг өгсөн юм.
Нийслэлийн хуваарийн дагуу гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээ, явган зам болон хананаас хана хоорондох түүвэр цэвэрлэгээ, ногоон бичил төхөөрөмжний цэвэрлэгээ, хог тээвэр, хогийн сав суллах, тусгаарлах хайс хашлага угаах цэвэрлэгээүйлчилгээ хийгдэж байгаа юм байна.
Мөн 52,3 га талбайн ногоон байгууламжийн зүлэгт талбайн тэгшилгээ, модны усалгаа болон тоосжилт үүсэхээс сэргийлж хөдөлгөөн эхлэхээс өмнө шөнийн II ээлж зам талбайг чийгшүүлэх ажил, түүнчлэн хог хүлээн авах, дарж булах, нийтийн бие засах газрын засвар, үйлчилгээ зэрэг ажлууд хийгдэж байгаа талаар мэдээллээ.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ