Таж Махал үерт автах эрсдэлтэй байна

Таж Махал үерт автах эрсдэлтэй байна

Таж Махал үерт автах эрсдэлтэй байна

Сүүлийн гурван долоо хоногийн турш Энэтхэгийн хойд хэсгээр үргэлжилсэн их хэмжээний бороо орсноос Таж Махалын дэргэдүүр урсдаг Ямуна мөрний усны түвшин нэмэгдэж үерлэжээ. Үерийн ус Таж Махалын гадна талын хананд хүрч, зэргэлдээх цэцэрлэгийг хэдийнэ живүүлээд байгаа аж.

17-р зууны үед баригдсан түүхийн дурсгалт  Таж Махал  нь Агра хотод байдаг бөгөөд  Энэтхэгийн хойд нутгийн зарим хэсэгт үерийн улмаас наад зах нь 100 хүн амиа алдаж, байшин барилга, гүүрийг урсгаж, хөрсний гулгалт нүүрлэсэн байна.

Мөрний усны түвшин нэмэгдсээр байгаа ч Таж Махалыг үзэх жуулчдын хөл хөдөлгөөн их байгаа гэнэ. Түүнчлэн мөрний ус эргээ хальснаар Таж Махалын ойролцоох зарим намхан байшингуудыг үерт автуулж, оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэхийг шаардаж байна. Мөрний усны түвшин сүүлд 2010 онд Таж Махалын тусгаарлах хананд хүрч байжээ. Өмнө нь 1978 онд үерийн ус Таж Махалын суурийг бүрхэж байсан ч ийм үзэгдэл дахин гарахгүй гэж албаныхан мэдэгдэж байна.

Хайрын хөшөө гэгддэг алдарт Таж Махалыг Моголын эзэн хаан Шах Жахан өөрийн хайртай эхнэр Мумтазын дурсгалд зориулан Ямуна голын өмнөд эрэгт барьжээ. Тус цогцолборт тэдний булш, сүм хийд болон бусад Моголын хааны гэр бүлийн хэд хэдэн булш байдаг.

Алдартай энэ хөшөө нь Энэтхэгийн бэлгэ тэмдгийн нэг болсон бөгөөд жил бүр сая сая жуулчдыг татдаг.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

U U ; 2023-07-21 216.200.84.187

Hi ;

Avatar

gadni 2023-07-21 216.200.84.187

OC_;

Avatar

gytna gedeg chini yu ch bilee, boovoon xuxyyldeg xylgaich gesen ygyy? 2023-07-21 216.200.84.187

delgyyrt dollorni yndaa, dardag ys, servesni yndaa, aimshigtai gyilagchni xyy xaa saigyicj;

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж