АНУ-ын давамгайллыг сөрөх зорилгоор байгуулагдсан БРИКС бүлэгт нэгдэх хүсэлтээ 22 орон албан ёсоор гаргасан гэж Өмнөд Африкийн төлөөлөгч мэдээлжээ. Тухайлбал, Аргентин, Эмират, Алжир, Египет, Бахрейн, Индонези улсууд бүлэгт нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргасан гэв. Түүнчлэн ижил тооны орон бүлэгт нэгдэх хүсэлтээ албан бусаар илэрхийлсэн гэж Өмнөд Африкийн төлөөлөгч Анил Сууклал онцолсон байна.
БРИКС гэдэг нь үүсгэн байгуулагч орнууд буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын нэрний товчлол юм. Энэ нь анх хурдацтай хөгжиж буй таван орны бүлэглэл гэгдэж байв.
БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт ирэх наймдугаар сарын 22-24-нд Йоханнесбург хотод болно. Тус чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, түүнийг төлөөлөн гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцоно.
Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг, хүүхдийн эрхийн комиссар Мариягийн хамтаар Украины хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хэрэгт буруутган баривчлах шийдвэрийг гаргасан. Өмнөд Африк нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд Путиныг эх оронд нь хөл тавимагц баривчлах үүрэгтэй байв.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ