
Мөн 23.35 цагийн үед Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн 68-69 км-т 35-96 ОРХ дугаарын Самосволын жолооч Г машиныхаа дугуйг нөхөж байхад нь Киа пронтер маркийн 31-39 ОРХ дугаартай автомашины жолооч мөргөсөнөөс зорчигч гурван настай Э, 34 настай А нарын хоёр хүн нас барж, нэг зорчигч хүнд гэмтжээ.
Түүнчлэн Хөтлийн Булгатай гэдэг газар Хятад улсын жижиг оврын пад пад трактор онхолдож жолооч 43 настай Б нас барсан бөгөөд нэг өдөрт зам тээврийн ослоор дөрвөн хүн нас баржээ.
Энэ оны хагас жилийн байдлаар орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нийт 248 гарсан байна. Ослын улмаас нийтдээ 85 хүн нас барсан байна. Гарч байгаа гэмт хэргийг байдлаас харахад ихэвчлэн улсын чанартай, төв шулуун замын аймгуудыг дайран өнгөрдөг зам дээр осол их гарч байна. Тухайлбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий Баянхонгор, Орхон аймагт гарч байгаа хэргийн тоо нь бусад аймгаас өндөр байна.
Нарийхан зам дээр хурд хэтрүүлж давхидаг нь орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг гарах гол шалтгааны нэг болдог аж. Уг нь орон нутгийн замд Замын хөдөлгөөний дүрмээр заагдсан 80 км/цагын хурдтай явах ёстой. Гэтэл жолооч нар хурд хэтрүүлэн давхидгаас болж амь насаа алдаж байна. Түүнчлэн байнгын хяналт шалгалт байхгүй учир согтуугаар машин жолоодох нь орон нутгийн замд элбэг байдаг аж.
Түүнчлэн автомашины эвдэрлээс шалтгаалан зогсолт хийхдээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсдоггүйгээс осол гардаг байна. Уг нь ар талдаа ослын зогсолтын анхааруулах тэмдэг тавих ёстой байдаг ч жолооч нар тус тэмдгийг нийтээрээ хэрэглэж хэвшээгүй. Ослын зогсолтын тэмдэг тавиагүйгээс болж гарсан осол нэлээд хувийг эзэлдэг байна. Мөн орон нутгийн шороон замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүйгээс машин онхолдох зэргээр осол аваар их гардаг юм.
Орон нутгийн замд гарсан осол аваарын хохирол их өндөр гардаг. Өөрөөр хэлбэл ослын улмаас хүн нас барах юм уу, хүнд гэмтдэг байна. Иймээс жолооч нар замын нөхцөл байдалд тохируулан явж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
П.Наран