Ирэх оноос зам хааж, газар ухахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.07.21-нд нийтлэгдсэн

Ирэх оноос зам хааж, газар ухахгүй гэв

Ирэх оноос зам хааж, газар ухахгүй гэв
Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байгаа учир ирэх оноос дахин зам хааж, газар шорооны ажил хийхгүй гэдгийг Хотын менежер М.Баяраа цахим хуудастаа бичжээ.
Тодруулбал, хонгилын систем хийснээр гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай байна. Тиймээс энэ удаад олон хоног хааж байгаа замуудад иргэдийг бухимдалгүй хүлээцтэй байхыг хотын захиргааныхан хүсэв.
Мөн дүүргэлт хийгдсэн байршлуудад авто замын болон явган замын нөхөн сэргээлтэд эко гэж нэрлэгддэг нүхтэй хавтанг ашиглахгүй байх, автомашины зогсоолыг бетондож хийхийг гүйцэтгэгч компаниудад нийслэлээс үүрэг болгожээ. Энэ үүргийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг мөн мэдэгдсэн байна. Тиймээс МУБИС, МУИС-ийн хажуугийн байршилд хаасан нэг чигийн хөдөлгөөний замд иргэдийг хүлээцтэй хандахыг хүсч байна.
Ямартай ч жил бүр зам хааж засвар шинэчлэлт хийдэг шугам сүлжээний ажил ирэх оноос жигдрэх нь.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж