Ардын намынхан айраг, цагаа эргүүлж, АН-ынхан төсөл “нухаж” эхэллээ

Ардын намынхан айраг, цагаа эргүүлж, АН-ынхан төсөл “нухаж” эхэллээ

Ардын намынхан айраг, цагаа эргүүлж, АН-ынхан төсөл “нухаж” эхэллээ

Ардын намынхан айраг цагаа эргүүлэн, наадам хэссээр байгаа бол Ардчилсан намынхан хуулийн төсөл боловсруулах ажилд ханцуй шамлан оржээ.

Ардчилсан нам, тус намын дэргэдэх Стратеги бодлогын судалгааны хүрээлэн, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтран Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж эхэлжээ. Уг хуулийн төсөл дээр хамтран ажиллах мэргэжилтэн, судлаачдыг урьж буйгаа ч мөн мэдэгдээд байгаа юм.

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Ардчилсан нам нь Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг албан ёсоор байгуулж, нээсэн. Энэ үеэр тус намын дарга Л.Гантөмөр  “Ардчилсан намд энэ зун амралт байхгүй. Бодлого боловсруулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бэлтгэнэ. Бодлого байхгүйгээс,  бодлогын дутагдалтай байдлаас болоод их хэмжээний мөнгө, цаг хугацаа хий урсаж байна. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөө олгоогүйгээс олон аж ахуй нэгж дампуурч, үүд хаалгаа хааж байна. Бодлого байхгүйгээс гарч байгаа ил харагдахгүй үр дагаврууд олон бий. Энэ бүхэн бодлогогүй явж ирсний үр дагавар. Тиймээс Стратеги, бодлого судалгааны хүрээлэн Ардчилсан намын өөрийн үзэл баримтлал, хөтөлбөрт суурилсан, эрх чөлөө буюу хувь хүний хийсэн ажлынхаа хэмжээгээр сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж байна” хэмээсэн.  Тэгвэл тус намынхан бодлого боловсруулж буйн зэрэгцээ төсөл боловсруулж буй юм.

Мөн ойрын хугацаанд хийх томоохон судалгаануудад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлого, төрийг хэрхэн цомхон болгох зэрэг асуудлууд багтаж байгаа ажээ.

Сануулахад, өнөө жил дөрвөн аймаг, 50 гаруй сум үүсэн байгуулагдсаны 100 жил тохиож байгаа тул УИХ-д сонгогдсон Ардын намын гишүүдэд урилга, заллага их ирж, нэг наадмаас нөгөө наадамд очин, баяр нь үргэлжилсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Спорт олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд оролцсон бол залгуулаад Батноров сум үүсэн байгуулагдсаны 100 жилд оролцож буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт болж буй Монгол туургатны харвуулт их наадамд оролцож байна. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт өсвөр үе, залуучуудын дунд волебойлын тэмцээн зохион байгуулж, Live хийн нүүр номоороо цацан, амралтаа спортоор амьсгалан өнгөрүүлж буйгаа мэдэгдсэн юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-21 202.9.40.38

АН-ынхан улс орныхоо төлөө биш харин 1-рт өөрсдийхөө төлөө, 2-рт намынхаа төлөө ямар хор найруулж юу хийж байгаа болдоо. Луйварчид цугласан энэ намд итгэх хүмүүс маш цөөн болсон доо. Орос улс болон Монгол улсыг хооронд нь хагаралдуулах тэдний бодлого тодорхой хэмжээгээр амжилтанд хүрч байх шиг байна.

Avatar

Нэргүй 2023-07-21 124.158.68.80

АН намыхан сонгуульд ялж хулгай хийх салбараа бодож эхлэв

Avatar

Нэргүй 2023-07-21 202.55.188.109

Амарсан шиг амарч ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Чадаргүй ажлаа амралтгүй нухаж байж ядаогаанд оров.

Avatar

Зочин 2023-07-21 59.153.114.35

АН нэр зүүсэн луйварчид-хийрхэгчдийн цуглуулга байгаа цат Монгол өөдлөхгүй

Avatar

Настан 2023-07-21 203.91.115.44

МАН д санал өгсөнийхөө горыг одоо амсаж эдлэж ядар ч байна даа Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 500 мянга ядаж 650 болох нь гэж бодож байсан чинь 50 хан мянган төгрөг нэмж гэнэ Арай ч дээ МАН

Avatar

Нэргүй 2023-07-21 202.9.47.61

МАН – намынхан найр наадам айраг архи эргүүлж ХҮН намынхан хүүхэн шуухан щааж байна гэсэн

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-07-21 202.21.107.22

Маш зөв байна аа…. Үндэслэл сайтай…. нотолгоо бүхий … баримтанд суурилсан … БҮХ бульхай …луйварыг …МАН голдуу …хийсэн юм билээ…ТЭДНИЙГ илчилж сонин __хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр сайн гаргаж иргэн,,, зон олонд ..ойлгуулаач ээ….Энэ ажил их чухал шүү….. УИХ гишүүд ..Та нар өөрсдөө мэддэг ард зон ойлгохгүй тээнэглэсэн юм их байна шүү……Сонгуулийн өмнө бидэнд сайн мэдээлэл өгөөч ээ….

Avatar

Нэргүй 2023-07-21 103.161.242.124

АН анх гарч ирээгүй бол өдийд монгол улс орос, хятадын өсгийг долоосон ядуугийн ядуу өрөвдөм улс байх байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна. АН ганц удаа төр барих хугацаанд одоогийн гадныхны нүдийг хужирлах бүтээн байгуулалтыг хийсэн юм. Үүнтэй маргах улсууд нь МАН, оросын хэдэн троллууд л шүлсээ үсчүүлэх болов уу даа…

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.160.9

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2023-07-21 202.70.37.221

ХУУЧИН МОНГОЛ УЛСЫГ МАН ЗАВСАРГҮЙ 70 ЖИЛ ЗАСАГЛАЛАА, ШИНЭ МОНГОЛ УЛСЫГ МӨН Л ӨНӨӨ МАН ЗАВСАРГҮЙ 34 ЖИЛ ЗАСАГЛАЛААА,,,,ҮР ДҮН НЬ АВИЛГАД АВТСАН БОХИР УЛС ТӨР, БОХИР БИЗНИС, ӨСӨЛТГҮЙ ЭДИЙН ЗАСАГ…..ОДООО БОЛНОДОО МАН

Avatar

Нэргүй 2023-07-21 103.212.116.52

Бодлого байхгүй бол юу ч хийгдэхгүй. Бодлогыг хүнээс хамаарахгүйгээр хэрэгжүүлээд явах боломжтой байдаг. Менежментийн наад захын ойлголттой хүн бодлого ямар чухал хэрэгтэй байдгийг мэднэ. Юу үнэн гэвэл МАН-ыг бодлого ярьдаггүй, хий хоосон худлаа амалдаг, хулгай хийдэг. Ил цагаан хулгай хийчхээд инээгээд л юу ч болоогүй юм шиг явж байна. Хэрхэн хулгай хийхээ өдөр шөнөгүй бодож явдаг нь МАН л байх.

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.90.77

Бодлого ярьдаг нь хэт их болсон. Гүйцэтгэл гол зүйл. МАН харин ч бодлого, тогтвортой байдлаар АН-аас дээр байдаг шиг.

Avatar

Нэргүй 2023-07-21 103.212.116.52

Өөрөө элчингийн тролл уу. МАН ярьсан бодлогоо хэрэгжүүлж байгаа нь хаана байгаан. Одоо хийгээд байгаа цахимжилт, шилэн данс гээд жаахан өнгөтэй өөдтэй бүхний эхлэлийг АН тавьсан. МАН чинь яаж байна, 6 жил нүдээд ч Дарханы замаа бараагүй дөнгөж 50 хувьтай л байна. Дээрээс нь ямарч чанаргүй. Ер нь МАН-ы санаачилгаар ямар бүтээн байгуулалт хийгдсийн. Санаанд орох юм лав юу ч алга

Avatar

unen 2023-07-21 192.82.81.9

unen

Avatar

Нэргүй 2023-07-21 103.212.116.52

АН-г оросын. троллууд зогсоо зайгүй балбаж, байх газаргүй болтол нь харлуулдаг. Дээрээс нь Жонхуу гэдэг тийрэн дотроос нь хагаралдуулдаг. Гэхдээ муулааад байгаа АН чинь 2014 онд жаахан юм хийгээгүй бол өдийд түгжрээд тэг зогсчихсон, бүх газар битүү барилгажаад явган хүн явах зайгүй, ундны усгүй, тог цахилгаангүй, саяын борооноор хот чигтээ урсчихсан байх байсан юм шүү.

Avatar

Зочин 2023-07-21 192.82.86.62

АН-ынхан луйврын ямар аргаар ,төрийн эрх хулгайлахаа ярилцаж сууна

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.86.188

АН хөхөө шиг донгодож тогос шиг гоёсон ч нэмэргүй дээ. Горьдсоны гарз. Их санасан газар 9 шөнө хоосон хононо гэгч л болох байлгүй

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.67.26

ээ нохой долой хэнд ч хэрэггүй новшууд

Avatar

Инээдтэй юм аа 2023-07-21 103.57.95.118

Энэ тэгээд маш сайн мэдээ юу тийм ээ. Өмнө нь засаглаж байхдаа юу хийцгээж байсан юм АНамынхан ???. Одоо аргагүй өшиглөх Лааз ч байхгүй болоод тэгээ биз дээ. Хөгийн хачин насгүй юм хийх юм аа нээрэн

Avatar

Нэргүй 2023-07-21 202.9.46.214

ХИЙСЭН ЮМ ИХ ШҮҮ. ОДООГИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЦАХИМ ЗАСАГЛАЛЫГ ЭХЛҮҮЛСЭН _ БҮХ АЙМГИЙГ ЗАМААР ХОЛБОСОН ДЭЭР НЬ ЯАРМАГИЙН ЗАМ ЫГ ШИНЭЧИЛЖ МАШ САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ШИНЭ ХҮТ БОСЧ БАЙНА. БҮХ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЧ НАР ТАЙЛАН ӨГӨХ ГЭЖ ДУГААРЛАЖ ӨДӨРЖИНГӨӨ ЗОГСДГЫГ ЦАХИМЖУУЛСАН. ЕР НЬ БОЛ ЗӨНДӨӨ ШҮҮ. ТА НАР ЗАГАСНЫ ОЙ ТОГТООЛТОЙ БОЛОХООР САНАХГҮЙЛДЭЭ

Avatar

ХУУЛЬЧ 2023-07-21 202.179.24.46

МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ .,,ЯЛСАН ХҮН БАЯРЛАЖ ТААХАЛЗАЖ ТҮҮНИЙГ ХҮМҮҮС ТОЙРОН ЭРГЭЛДЭЖ БАЙХАД ,,,,УНАСАН ХҮН ДАХИАД ХАРИУГАА АВНА ГЭЭД ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭДЭГ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ НЬ ХҮНИЙ НИЙГМИЙН ЖАМ ЁС ШҮҮ ДЭЭ .,,,,, ЭНЭ ҮЕД ЗАМЫН НӨХӨД ШИГШИГДЭЭД ЯЛГАРААД ИРДЭГ Л ДЭЭ .

Avatar

Нэргүй 2023-07-21 122.201.31.71

AHUSUUD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж