Замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, соёлтой оролцох талаар уриалга, зөвлөмжийг Тээврийн цагдаагийн албанаас тогтмол гаргаж буй. Гэвч тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо бусдын зорчих эрхэнд халдаж, бүдүүлэг үйлдэл гаргах тохиолдол ихэсч байна. Ялангуяа орон нутгийн зам болон нисэх буудал руу явах чиглэлийн замуудад хөдөлгөөнд оролцогчид соёлгүй үйлдэл гаргах нь их байна. Иймд жолоочид нэг нэгэндээ хариуцлагатай байх, бусдад болон өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа хүмүүст саад учруулахгүй байхыг анхаарууллаа.
Хэрэв хөдөлгөөнд оролцож байхдаа санаатайгаар зохисгүй үйлдэл гаргасан, хурд хэтрүүлж, гүйцэд түрүүлэхдээ бусдад садаа болсон тохиолдолд Замын хөдөлгөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох аж.
Хяналтын камер, ажиглагчгүй замуудад иргэд санаатайгаар дүрэм зөрчдөг бөгөөд хэрэв энэ тохиолдолд өөр иргэн дүрс бичлэгээр баталгаажуулж цахим хуудаст мэдээлсэн тохиолдолд мөн хариуцлага тооцох заалттай. Иймд холын замд зорчихдоо бусдын болон өөрийн амь насанд эрсдэл учруулсан үйлдэл гаргаж байгаа нэгэндээ шаардлага тавих нь зүйтэй.
Зураг дээрх үйлдэл гаргаж байгаа залуус 30 орчим минут цонхоороо биеэ хагас гаргаж явсан бөгөөд эсрэг урсгалаас ирж байгаа машин руу рульэ дарах, хойно явж байгаа машины жолооч руу зохисгүй үг хэллэг хэлэх зэргээр бусдад төвөг удсан гэдгийг цахим хуудаст бичлэгийг нь нийтэлсэн иргэн бичжээ.
Иймд соёлгүй залууст хариуцлага тооцохыг иргэд шаардаж байна.
Холбоотой мэдээ