Хойд Солонгос руу зугтсан цэргийнхээ талаар мэдээлэлгүй байна

Хойд Солонгос руу зугтсан цэргийнхээ талаар мэдээлэлгүй байна

Хойд Солонгос руу зугтсан цэргийнхээ талаар мэдээлэлгүй байна

АНУ-ын армийн 2-р зэрэглэлийн  цэрэг, 23 настай Трэвис Кинг Хойд Солонгост нэвтэрснээс хойш бараг 72 цаг өнгөрсөн ч  түүний байршил, нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл олж чадаагүй байна. Тэр ч байтугай түүнийг хилээр гарахад хүргэсэн нөхцөл байдал нууц хэвээр байна. Армийн сөрөх тагнуулын албаныхан Трэвисийг  хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсэд зочилсон аяллын багт хэрхэн орсныг шалгаж байгаа гэж Пентагон мэдэгдсэн.

  Эх сурвалжуудын мэдээлснээр Өмнөд Солонгост танхайн хэргээр сар гарангийн хугацаанд хоригдсон бөгөөд Даваа гаригт Сөүлийн нисэх буудлаас АНУ руу буцах ёстой байсан аж. Техаст тэрбээр гадаадад хэрэг үйлдсэн хэрэгт хуулийн хариуцлага хүлээх ёстой байсныг АНУ-ын албаныхан мэдээлсэн.

Нөгөө талд Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн адил чимээгүй хэвээр байна. АНУ-ын талынхны мэдээлж буйгаар Трэвисийг хил давмагц Хойд Солонгосын талаас бүхээгтэй тэргэнд суулгаад авч явсан гэж мэдэгдсэн. Гэхдээ америк цэрэг Хойд Солонгосын засгийн газартай урьдчилан тохиролцсон гэж үзэх шалгаан байхгүй гэж Пентагон мэдээлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-21 103.57.92.232

там руу явахыг өөрөө хүсч дээ. их л сайхан орон гэж бодож дээ хөөрхий.

Avatar

Zochin 2023-07-21 202.126.88.133

Zugtaad baihdaa yahav dee hil davaad l barigdsan baihgui yu

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-21 139.5.219.115

Эрх чөлөөг хүсэмжилж Пугхан явж дээ

Avatar

Нэргүй 2023-07-21 108.147.197.19

Easy money…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж