Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.21-нд нийтлэгдсэн

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал өчигдөр болж, бичгийн нотлох баримт шинжлэн судлаад завсарласан. Шүүх хурал өнөөдөр /2023.07.21/ 09:00 цагт эд мөрийн баримт шинжлэн судлахаар үргэлжилнэ.

Эргэн сануулахад, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хуулийн заалтаар Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж