Х.Билгүүн: Захиалагч болон гүйцэтгэгч тал бүгд сэтгэл хангалуун…

Х.Билгүүн: Захиалагч болон гүйцэтгэгч тал бүгд сэтгэл хангалуун…

Х.Билгүүн: Захиалагч болон гүйцэтгэгч тал бүгд сэтгэл хангалуун…

Дэлхийд танигдсан ENLIO брэндийн гадна зориулалтын спорт угсардаг шалыг албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирж байгаа Глобстөүн ХХК-ны захирал Х.Билгүүнтэй ярилцлаа.


– Спорт шал маш түгээмэл болж байна. Танай компани энэ чиглэлээр эрчтэй ажиллаж байх шиг. Спорт шалыг монголын зах зээлд нийлүүлж байгаа талаараа тодорхой ярьж өгнө үү?

– Спорт амьдралын хэв маяг, зайлшгүй хэрэгцээ болсоор уджээ. Үүнтэй зэрэгцээд аюулгүй байдал, тав тухыг хангасан спорт талбайн шаардлага гарч ирж байгаа юм. Шалыг өнгөөр будаж, тэмдэглэгээ хийснээ спорт талбай гэж нэрлэдэг явдал ард хоцорсон. Тоглогчдын аюулгүй байдал, тав тух, ариун цэврийг дээд зэргээр хангахын тулд спортын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтууд дээр тулгуурласан спорт шал, талбайг үйлдвэрлэдэг болсон. Би багаасаа спортоор хичээллэж өссөн, цаг зав гарвал хөдлөх, тоглох дуртай болохоор эхлээд өөрийн хэрэгцээнд зориулж спорт талбай тохижуулах тухай бодож байгаад эрэлт багагүй байгааг анзаарч импортлох, угсрах суурилуулах ажлыг хийхээр шийдсэн юм. Одоо манай компани өсвөр           үе, залуучуудын дунд хамгийн түгээмэл сагсан бөмбөгийн талбайд зориулсан угсардаг спорт шалыг олон улсын стандарт хангасан үйлдвэрээс нь албан ёсны эрхтэйгээр зах зээлд нийлүүлж байна. Угсрах, борлуулалтын дараах үйлчилгээ гээд бүх зүйлд сертификат авсан. Лего тоглоом шиг зүгээр л угсарчихдаг эд бас биш л дээ. Мэргэшил шаарддаг.

– Анх бизнесийнхээ санааг яаж олсон бэ?

– 2016-2018 онд гэр бүлийнхээ хамт Хятад улсын Xiamen-ний их сургуульд суралцаж байхдаа чөлөөт цагаараа оюутан залуучуудтай угсардаг спорт шалан дээр сагсан бөмбөг тоглодог байсан. Маш эвтэйхэн, таатай байдлыг мэдэрч байсан учраас Монголд буцахаараа өөртөө ийм тайлбайтай болохыг хүссэн юм. Судлаад ирэхээр ер нь ийм тохиолог талбайг монголдоо олныг байгуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд импортын эрх авах, угсралт, үйлчилгээний сургалтад суух гээд ажил өрнөсөн дөө.

– Таны ажилдаа мөрдлөг болгодог гол зүйлсийг нэрлээч?

– Бид захиалагч нартаа нэг л зүйлийг амладаг энэ бол чанар, стандарт. Дэлхийд номер 1-т орох брэндийн албан ёсны дистрибютер болсон. Брэндийн нэр хүндийг эрхэмлэх ёстой. Улаанбаатар хот болон орон нутагт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Үйлчлүүлэгч, худалдан авагчдаас гомдол огт гарахгүй байгаад баярлаж яваа.

– ГЛОБСТӨҮН ХХК ENLIO брэндийг борлуулж байгаа. Та ENLIO брэндийн тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?

– ENLIO брэнд нь 15 жилийн түүхтэй дэлхийн 100 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортонд гаргадаг FIBA, FIBA 3X3, IHF, ITF, BWF, ITTF гэх мэт мэргэжлийн холбоодоор хүлээн зөвшөөрөгдсөн CE стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хамгийн сүүлд 2020 оны Токиогийн олимпийн 3Х3 сагсан бөмбөгийн шалыг нийлүүлсэн байна лээ. Монголд гэхэд бид өнгөрсөн хугацаанд 100 гаран сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис, волейболын талбайг суурилуулжээ. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум, Дорнод аймгийн Чойбалсан хотын Нарны хороолол хотхон, Гарден хотхон, Төв аймгийн Аргалант сумын 10-н жилийн дунд сургууль, Улаанбаатар хот БЗД -ийн 25-р хороо, 25-р гудамжны талбайн тохижилт, СХД Өлзийт хороолол, Номуун дунд сургууль,  БГД Улаанбаатар төмөр зам, ХУД Занаду хотхон, Dream land хотхон, VIP Residence, Мarshall town, Encanto хотхон, СБД 3-р хороо, Шарга морьт зуслан Ард Пропертиз ХХК, Сэлх зуслан Selkh villa хотхон, Төв аймаг, Өвөр согоот, Ар гүнт, Гачуурт,  Майхан толгой, Хандгайт, Найрамдал зуслан, Бэлх зуслан гэх мэт газруудад спорт талбайн угсарлтыг амжиллттай хийсэн. Цаашид стандартын шаардлага хангасан спорт талбайн хэрэгцээ улам ихсэх нь тодорхой.

– Олон өрсөлдөгч байхад ENLIO брэндийг яагаад сонгосон бэ?

– Би 10 гаруй үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж авч Монголын уур амьсгал, улирлын нөхцөл байдалд хэр тэсвэртэй байгааг 2 жилийн туршид судалсан. Туршилтын талбайд байрлуулсан бүтээгдэхүүнээс ENLIO эрс ялгаатай байсан учраас сонгосон хэрэг. Өнгө алдахгүй, хагарч хэмхрэхгүй. Уян хатан чанараа урт хугацаанд алдаагүй. TPE материалаар хийгдсэн 30.48 x 30.48см хэмжээтэй, ≥25%-ийн доргио шингээгчтэй, бөмбөг ойх үзүүлэлт 98 хувь, үйлдвэрээс 10+ жилийн баталгаатай өгдөг бүтээгдэхүүн. Тийм ч учраас гүйцэтгэсэн ажлуудын маань үр дүн, чанар стандартад захиалагч болон гүйцэтгэгч тал бүгд сэтгэл хангалуун байдаг нь олон жилийн туршид батлагдсан.

– Спорт шал ямар өгөөж, давуу талыг өгч байна вэ?

– Манай оронд гадна спортын талбай байгуулахад тулгардаг хэд хэдэн хүндрэл бий. Бетон гадаргуутай талбай маш хатуу, элэгдэлд хурдан ордог, ус чийг тогтох, шороо тоосжилт байнга үүсгэдэг тул талбайг байнга цэвэрлэж, арчилж байх ёстой байдаг. Гэтэл манай нөхцөлд энэ боломжгүй зүйлийн нэг. Харин угсардаг спорт шал бүх хүндрэлийг нэг мөр шийдэж чаддаг. Спорт шал нь 1.2-2 см хүртэлх зузаантай, PVC, TPE, SES материалаар хийгддэг, янз бүрийн хээ бүхий нүхтэй хавтангуудаас бүрддэг учраас ус чийг, хог шороог өөр дээрээ тогтоодоггүй. Маш цэвэрхэн. Шалны доор доргио шигээгч резинин хөл хийгддэг тул эрүүл мэндэд ээлтэй, гулсахгүй, халуун, хүйтэн, нарны хэт ягаан туяанд тэсвэртэй учраас чанараа алдахгүй. Удаан хугацаанд эдэлгээ даах чадвартай. Эдгээр чанар нь эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог. Гээд маш олон давуу талуудтай. Мөн орчны өнгө үзэмжийг дээшлүүлж, харц булаах нь гайхалтай, дуу алдам байдаг.

– Худалдан авагчдад онцгойлон хэлэх зүйл байна уу?

– Спорт шал гэхээр ганц сагсан бөмбөгийн талбай биш. Талбайн теннис, волейбол бусад олон спортын талбай байдаг. Ямар спортын талбай байгуулмаар байна тэрийг бид нийлүүлж, угсарч өгнө. Чанар стандартыг эрхэмлэдэг хувь хүн болон аж нэгж байгууллагуудтай хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байдаг. Бид борлуулалтын дараах үйлчилгээг ч чанартай, шуурхай үзүүлдэг. Мөн бид Standard floor Mongolia пэйж хуудасаар дамжуулан үйлчлүүлэгч нартаа мэдээллийг өгч байна. Эсвэл бидэнтэй 99028767, 88884815 дугааруудаар шууд холбогдоод илүү сайхан дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

– Гэхдээ ажиглаад байхад сагсны талбайг түлхүү аваад байна уу?

– Тийм, манай улсад сагсан бөмбөгийн 3х3 төрөл эрчимтэй хөгжиж, сонирхогч, тоглогчдын тоо улам нэмэгдэж байна. Мэдээж монголын тамирчид тив, дэлхийд өндөр амжилт гаргаж байгаатай холбоотой байх. Нөгөө талаас энэ спортын талбайг тохилог, тамирчдад ээлтэй байлгах орчин нөхцлийг бүрдүүлчихээр тоглох сонирхол дагаад өсдөг. Энд бидний хувь нэмэр бий гэж итгэлтэй хэлнэ шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж