Дорнод: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ 4 улиралд хэрэглэх зорилт тавиад байна

Дорнод: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ 4 улиралд хэрэглэх зорилт тавиад байна

Дорнод: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ 4 улиралд хэрэглэх зорилт тавиад байна

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын 18-ны өдөр хүнсний ногооны массын тариалан эрхлэгчидтэй уулзалт хийж, тулгамдаж буй асуудлыг сонсон, төлөөлөл болгон 8 дугаар багт хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг 3 тариаланчийн талбайтай газар дээр нь танилцлаа. Хэрлэн сумын 8 дугаар багийн тус хэсэгт 6 иргэн, 2 ААН хүнсний ногооны массын тариалалт эрхэлдэг бөгөөд тэдэнд тулгамдаж буй асуудал нь дэд бүтэц, цахилгаан эрчим хүч байна. Дорнод аймаг Монгол хүнсний ногооны 25%-ийг орон нутгаасаа хангаж байгаа нь цаашид хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэхэд бодлогоор хангаж ажиллах шаардлагатайг илтгэж байгаа юм. Иймд аймгийн Засаг даргын санаачилгаар "Арван мянган хүлэмж", "Мянган зоорь ", "Жимсний мод тариалъя" зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.

Хамгийн идэвхтэй хүнсний ногооны тариалалт эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд дэд бүтэц, худаг, хүлэмж, газар, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэн зарчмыг баримталж байгаа юм. Ялангуяа тариаланчид нөхөрлөл, холбоо болж, кластерийн системээр ажилласнаар, хэрэгцээт зах зээлийг хангах бүрэн боломжтой. Үр дүнд Дорнод аймгийн хүн ам нутгийн хөрсөнд ургасан шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнээ жилийн 4 улиралд хэрэглэж, хамгаалагдсан хөрсний тариалалт нэмэгдэж, хүнсний ногооны аюулгүй байдал хангагдан, тариалан эрхлэгчдийн орлого нэмэгдэж, зах зээл өргөжсөнөөр орон нутагт хөрөнгө оруулалтын урсгал тогтворжих юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.73.210

Чойбалсан хот хүртэл засмал зам 200 км л дутуу байна. УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд бариад дуусгачхаач

Avatar

Нэргүй 2023-07-20 66.181.190.135

Mundag sain zasag darga bna. Amjilt husiye. Eh orond maani yu bna gazar l bna. Gazraa sain ashiglaad nogoo tariad uursdiinhuu heregtseeg hangaad gadagshaa export-loh orlogo oloh buren bolomj bii.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж