
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан нүдний шилэнд “дурлажээ”. Тэрбээр Монголынхоо ард түмний зүрх сэтгэлд хоногшсон олон сайхан кинонд гол дүр бүтээсэн. Хамгийн сүүлд гэхэд л “Ми-15” кинонд тоглоод амжжээ. “Олны танил байх хэцүү шүү дээ. Тиймээс би өөрийгөө таниулахгүй гэж нүдний шил зүүх хообийтой болсон. Гэвч найман настай балчраас наян настай өвгөд хүртэл таниад байх юм. Жагаа ах аа, зургаа авахуулъя гэдэг” хэмээн мэргэжил нэгт нөхөддөө хуучилжээ.
Б.Цолмон