"Ногоон зүлэг, цэцгийн мандлын төсвийг хэмнэж 700 сая болгосон"

"Ногоон зүлэг, цэцгийн мандлын төсвийг хэмнэж 700 сая болгосон"

"Ногоон зүлэг, цэцгийн мандлын төсвийг хэмнэж 700 сая болгосон"

Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-нд зогсоож, тохижуулах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. Тийнхүү засвар тохижилт, шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн билээ. Гэвч цаг агаарын нөхцөл байдал, баяр наадам давхцаж төлөвлөгөөт хугацаанд өөрчлөлт орж магадгүйг ажиллаж буй хүмүүс хэлж байна. Харин албаныхнаас энэ талаар тодруулахад дараах хариултыг өглөө.

ИРГЭД, УДЭТ-ЫНХАН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛЖ БАЙВ

Тус талбайг тохижуулж ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийх талаар шийдвэр гарсан талаар мэдээлэхэд иргэд төдийгүй УДЭТ-ынхан тус бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Гэвч талбайн тохижилтын ажлын зураг төсөл, төсөв санхүүг нэгэнт баталсан учир үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв.

Тодруулбал, иргэд нэг тэрбум орчим төгрөгийг үргүй зарах шаардлагагүй. Ногоон байгууламж хийх шаардлагагүй хэсэгт зүлэгжүүлэлт тавьж байгаа нь утгагүй гэдгийг цахим хуудастаа илэрхийлж байсан юм.

Харин тухайн үед Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Талбайд тохижилтын ажил хийхээр зургадугаар сарын эхний долоо хоногт материал татаж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол театрын урд талд хавтан овоолж тавьсан байгаа.

Тохижилт эхлэх үеэр талбайг хаана. Энэ ажил өнөө, маргаашгүй эхлэхэд бэлэн болсон" гэдгийг зургадугаар сарын 5-нд хэлсэн юм.

Ийнхүү тохижилтын ажил зургадугаар сарын 25-нд маргаан дагуулж байсан ч эхэлсэн.

ТӨСВИЙГ 200 САЯАР ХЭМНЭЖ ИРЭХ САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ШАХАЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатарын захирагчийн ажлын албаны явган замын тохижилтын хэлтсээс тодруулахад "Төлөвлөгөөний дагуу гүйцэтгэгч компани ажиллаж байгаа. Анхны зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орж төсвийг 200 гаруй сая төгрөгөөр хэмнэж 700 сая орчим болгосон.

Ирэх сарын 1-нд ашиглалтад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Улаанбаатар зам засв, арчлалтын газар гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

Зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орсон ч талбайн дөрвөн талд цэцгийн мандал, цэцгэлдэг бут, сөөгө тарих хэвээр байгаа. Анхны зураг төслөөр төсөвт өртөг 900 орчим сая төгрөг байсан. Өөрчлөлт орж, усан оргилуур зэрэг бүтээн байгуулалт хасагдаад 200 гаруй сая төгрөг хэмнэсэн. Мөн өөрчлөлтөөр батлагдсан төсөвт өртгөөр тохижилтын талбайг сунгаж, томруулах, УБЭТ-ын пасадны гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэхийг тусгасан байгаа" гэв.

АЖИЛЧИД: БОРОО, БАЯР НААДАМ ГЭЭД ОЛОН ХОНОГ АЖИЛ ХОЙШИЛСОН

Биднийг талбай дээр очиход таван хүн ажиллаж байлаа. Ахлах болон тохижилтын ажилчид замын засварыг хийж байсан юм.

Албаны хүмүүс ерөнхий инженер, талбайн инженер зэрэг 10 гаруй хүн талбай дээр ажиллаж байгаа гэсэн ч ажлын талбай дээр тав хүрэхгүй хүн л ажиллаж байв.

Тэдний хэлж байгаагаар төлөвлөгөөт графикийн дагуу хийгдэж байгаа. Анх ажил зургадугаар сарын 25-нд эхэлсэн ч бороо орж, наадмаар мөн олон хоног амарсан учраас ажил хойшилж магадгүй. Бид дээрээс өгсөн үүрэг, даалгаврын дагуу ажиллаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэх хариулт өгсөн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

1-2хон сар ургаад хагдрах цэцгийн мандал, хашлага нийлээд 700 сая?????????

Avatar

999 2023-07-21 66.181.177.13

театерийн урд цэлийсэн сайхан талбайтай нь дээр байсан элдэв овоолсон шороо шавар л хийдэг ш дээ . хайран мөнгө, түүгээрээ залуу уран бүтээлчдээ сургаж дэлхийд гайхуулах хэрэгтэй ш дээ. театерийн удирдлага гэж ямар амьтан байдаг юм болдоо.

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-21 122.201.31.71

САРИН НАСТАИ ЦЭЦЭГ НОГООНД ЯМАР ИХ МУНГ ВЭ

Avatar

Нэргүй 2023-07-21 59.153.114.164

Үнэн өлөн новшнууд гэж.

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.183.208

гэрэлтүүлгийн шонд 3м өндөрт өлгөдөг таримал мандлын цэцэгээ мартав. мөн модон төгөлдөр хуур. хөшөө яасан бэ. оргилуур 3 ширхэг байвал зүгээр. намар өвөл боллоо. хамаагүй. нэрэлхэлгүй санаагаа гүйцээ. театрт үзвэр унаагаар ирж үзэхгүй, хажуу талд унаатайгаа ирж архи пиав уухгүй. дрон нисгэж хар

Avatar

Нэргүй 2023-07-21 192.82.87.44

Монгол улсын хүн амынхаа тооноос ч их хөшөөтэй, хахаха.

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.183.208

тохижуулаад, бүр ойжуулсан. чимид. өмнөж ажил хийсэн өмнөх хүнээ үгүйсгэдэг энэ зан. нам дотроо бооцоо тавиад үзчээч.

Avatar

:( 2023-07-21 202.131.225.53

Их гавьяа байгуулж дээ ккк

Avatar

з 2023-07-21 66.181.160.77

талбай шинэчилж байгаа технологи нь зөв юм уу. шороо асгаад хэдэн хавтан тавиад л болох уу. даац нь ямар вэ. жаахан ус оронгуут доорх сул шороо нь урсаад хавтангууд нь салж тарна даа. саяны үерээр ийм байдал зөндөө гарсан ш дээ. өмнөх алдаанаас сургамж авахгүй төсөв үрэх юм . даац сайтай , усанд тэсвэртэй талбай засаач ээ.

Avatar

Нэргүй 2023-07-21 103.57.95.247

Grand Irish маш их хохирно. Учир нь Драмын театрын зогсоол байхгүй болсон

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.89.162

butehgui ee,,, bohoor udirduulsan hot

Avatar

Нэргүй 2023-07-21 124.158.126.132

өглөө бүр хажуугаар нь явж өнгөрдөг, 3-4 хүн л харагддаг , маш удаан ,тааруухан ажил болж байгаа санагдсан

Avatar

Нэргүй 2023-07-21 210.125.183.219

УДБЭТ-ийнхан жижигхэн нөхдүүд шүү. Машинаа парклана гэж тооцжээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж