"Ногоон зүлэг, цэцгийн мандлын төсвийг хэмнэж 700 сая болгосон"

Хуучирсан мэдээ: 2023.07.21-нд нийтлэгдсэн

"Ногоон зүлэг, цэцгийн мандлын төсвийг хэмнэж 700 сая болгосон"

"Ногоон зүлэг, цэцгийн мандлын төсвийг хэмнэж 700 сая болгосон"

Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-нд зогсоож, тохижуулах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. Тийнхүү засвар тохижилт, шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн билээ. Гэвч цаг агаарын нөхцөл байдал, баяр наадам давхцаж төлөвлөгөөт хугацаанд өөрчлөлт орж магадгүйг ажиллаж буй хүмүүс хэлж байна. Харин албаныхнаас энэ талаар тодруулахад дараах хариултыг өглөө.

ИРГЭД, УДЭТ-ЫНХАН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛЖ БАЙВ

Тус талбайг тохижуулж ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийх талаар шийдвэр гарсан талаар мэдээлэхэд иргэд төдийгүй УДЭТ-ынхан тус бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Гэвч талбайн тохижилтын ажлын зураг төсөл, төсөв санхүүг нэгэнт баталсан учир үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв.

Тодруулбал, иргэд нэг тэрбум орчим төгрөгийг үргүй зарах шаардлагагүй. Ногоон байгууламж хийх шаардлагагүй хэсэгт зүлэгжүүлэлт тавьж байгаа нь утгагүй гэдгийг цахим хуудастаа илэрхийлж байсан юм.

Харин тухайн үед Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Талбайд тохижилтын ажил хийхээр зургадугаар сарын эхний долоо хоногт материал татаж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол театрын урд талд хавтан овоолж тавьсан байгаа.

Тохижилт эхлэх үеэр талбайг хаана. Энэ ажил өнөө, маргаашгүй эхлэхэд бэлэн болсон" гэдгийг зургадугаар сарын 5-нд хэлсэн юм.

Ийнхүү тохижилтын ажил зургадугаар сарын 25-нд маргаан дагуулж байсан ч эхэлсэн.

ТӨСВИЙГ 200 САЯАР ХЭМНЭЖ ИРЭХ САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ШАХАЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатарын захирагчийн ажлын албаны явган замын тохижилтын хэлтсээс тодруулахад "Төлөвлөгөөний дагуу гүйцэтгэгч компани ажиллаж байгаа. Анхны зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орж төсвийг 200 гаруй сая төгрөгөөр хэмнэж 700 сая орчим болгосон.

Ирэх сарын 1-нд ашиглалтад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Улаанбаатар зам засв, арчлалтын газар гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

Зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орсон ч талбайн дөрвөн талд цэцгийн мандал, цэцгэлдэг бут, сөөгө тарих хэвээр байгаа. Анхны зураг төслөөр төсөвт өртөг 900 орчим сая төгрөг байсан. Өөрчлөлт орж, усан оргилуур зэрэг бүтээн байгуулалт хасагдаад 200 гаруй сая төгрөг хэмнэсэн. Мөн өөрчлөлтөөр батлагдсан төсөвт өртгөөр тохижилтын талбайг сунгаж, томруулах, УБЭТ-ын пасадны гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэхийг тусгасан байгаа" гэв.

АЖИЛЧИД: БОРОО, БАЯР НААДАМ ГЭЭД ОЛОН ХОНОГ АЖИЛ ХОЙШИЛСОН

Биднийг талбай дээр очиход таван хүн ажиллаж байлаа. Ахлах болон тохижилтын ажилчид замын засварыг хийж байсан юм.

Албаны хүмүүс ерөнхий инженер, талбайн инженер зэрэг 10 гаруй хүн талбай дээр ажиллаж байгаа гэсэн ч ажлын талбай дээр тав хүрэхгүй хүн л ажиллаж байв.

Тэдний хэлж байгаагаар төлөвлөгөөт графикийн дагуу хийгдэж байгаа. Анх ажил зургадугаар сарын 25-нд эхэлсэн ч бороо орж, наадмаар мөн олон хоног амарсан учраас ажил хойшилж магадгүй. Бид дээрээс өгсөн үүрэг, даалгаврын дагуу ажиллаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэх хариулт өгсөн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж