Олон нийтийн сүлжээнд иргэний дүрс бичлэгийг санаатайгаар тавьсан скүүтерийн компанийн ажилтанг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэлээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад дараах хариултыг өглөө.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, цахим хуудаст байгууллагын эд хөрөнгийг гэртээ авч тавьсан иргэний бичлэгийг нийтэлсэн компанийн ажилтанг бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.
Энэ хэргийн тухайд авч үзвэл Зөрчлийн тухай хуулийн 6.22.1 заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж шалгаж байна.
Тус залтад “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн скүүтерийг хулгайлсан, эсэхийг ч шалгана" гэлээ.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ