Хятадад цагаачид хэрэгтэй

Хятадад цагаачид хэрэгтэй

Хятадад цагаачид хэрэгтэй

Хятад улс хүн ам зүйн ноцтой хямрал руу ойртож байна. Хэдэн зууны турш Азийн орнууд дэлхийн хамгийн олон хүн амтай улсууд байсаар ирсэн. Гэвч одоо Ази даяар хүн амын тоо буурч эхэлжээ. Хятад улсад 2022 онд шинээр төрсөн хүүхдийн тооноос илүү олон нас баралт бүртгэгдсэн. Ингэснээр  Энэтхэг улс нь хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болжээ. Хятадын хүн амын тоо буурч байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна гэж тус улсын хүн амзүйг сүүлийн 40 орчим жил судалсан шинжээч дүгнэв.

Хятадын засгийн газраас хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд хосуудыг олон хүүхэдтэй болохыг дэмжсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн ч үр дүнгүй болсон. Тиймээс Хятад улс хүн амын асуудлаа шийдэхийн тулд өөр арга хэмжээ авах шаардлагатай болно. Товчхондоо Хятадад цагаачид хэрэгтэй.

ХҮҮХЭД ҮҮ, ЦАГААЧИД УУ?

Бээжингийн бодлого боловсруулагчдын өмнө тулгарч буй хүн ам зүйн сорилт асар том юм. Хятадад 2022 онд 10.41 сая хүн нас барж, 9.56 сая хүүхэд мэндэлжээ. Энэ нь Хятадад 1958-1962 оны их үсрэлтээс хойш жил бүр нас баралтын тоо төрөлтөөс илүү гарсан анхны тохиолдол байв. Тухайн онуудад эдийн засгийн буруу бодлогоос үүдэлтэй өргөн хүрээтэй өлсгөлөн болж, таамаглаж байснаас 30-40 саяар илүү хүн амиа алджээ.

Хэрэв одоогийн хандлага хэвээр байвал Хятад улс 1.4 тэрбум хүн амынхаа гуравны нэгээс илүүг алдах төлөвтэй байна. Зарим таамаглалаар тус улс 2100 он гэхэд 800 сая хүн амтай болно.

Энэхүү өөрчлөлтийн нөлөө Хятадын нийгэмд хэдийнэ мэдрэгдээд эхэлсэн. Хятад улс аль хэдийн хөгширч байна. Хятадын дундаж нас ердөө хорин жилийн өмнөх 28 байсан бол одоо 38 байна. Гэтэл өнөөдөр Энэтхэгийн дундаж нас 28 байна. 65 ба түүнээс дээш насны хүмүүс Хятадын хүн амын 14 хувийг эзэлж байгаа бол Энэтхэгийн 7 хувийг эзэлдэг.

Нэгэнт улс орны хүн ам цөөрсөн бол энэ чиг хандлагыг буцаах хоёр л арга бий. Энэ нь хүмүүсийг олон хүүхэдтэй болохыг дэмжих эсвэл гаднаас ажиллах хүчин татах юм. Хятадын олон удирдагч төрөлтийг хязгаарлах бодлогоо өөрчилснөөр Хятадын хүн амыг өсгөж чадна гэдэгт итгэдэг. Улмаар 2015 онд засгийн газар нэг гэр бүл-нэг хүүхдийн бодлогоос татгалзаж, Хятад дахь бүх хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Харин 2021 оноос хойш гэр бүлүүдийг гурав дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрчээ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд үндэсний төрөлтийн түвшин мэдэгдэхүйц өснө гэж найдаж байсан. Гэвч эдгээр бодлогын өөрчлөлтүүд нь Хятадад төрөлтийг  нэмэгдүүлээгүй бөгөөд цаашид ч хүн амыг эрс өсөх үндэслэл бага байна.

Учир нь Хятадад хүүхэд өсгөхөд амьжиргаа, боловсролын зардал өндөр байгаагаас хосууд олон хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа юм. 

ТӨРӨЛТ БУУРЧ БАЙНА

Хятадад ирэх 10 жилд төрөлтийн нийт түвшин 0.1 эсвэл 0.2-оор өсөх магадлалтай. Гэхдээ хүн ам зүйчид энэ нь хэзээ ч 1.0 эсвэл 2.0-оор өсөхгүй гэдэгтэй  санал нийлдэг. 2000-аад оны эхээр хүн ам зүйчдийн дэвшүүлсэн таамаглалын дагуу, нэг улсын төрөлтийн түвшин 1.5 эсвэл 1.4-өөс доош буурсан тохиолдолд эргээд төрөлтийг их хэмжээгээр нэмэгдүүлэх нь маш хэцүү гэж үздэг. Гэтэл Хятад улсад төрөлтийн түвшин 1.2-д хүрсэн байна. Төрөлт аюултай түвшинд хүрч буурсан нь амьдралын түвшний өөрчлөлт, эмэгтэйчүүдийн боломж нэмэгдэж байгаатай холбоотой гэж маргадаг. Тиймээс гурван хүүхдийн бодлого нь төрөлтийг нэмэгдүүлэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх нь юу л бол.

Тэгвэл цагаачдыг татах тухайд авч үзье. Хятадын хүн амын ердөө 1 сая орчмыг цагаачид эзэлдэг. Энэ нь хүн амын 0.1 хувь ч хүрэхгүй. Үнэндээ Хятад нь дэлхийн аль ч томоохон улсаас хамгийн бага цагаачтай улс юм. Тухайлбал, АНУ-ын хүн амын  14 хувь, Германы 18 хувийг цагаачид бүрдүүлдэг.  Үүнээс гадна Азийн Япон, Өмнөд Солонгост хүртэл цагаачдын хүн амд эзлэх  хувь өндөр буюу Японд 2 хувь, Өмнөд Солонгост 3 хувь байна. Энэ нь зөвхөн цагаачдын тооны асуудал биш юм. Хятадын хүн ам гадагшаа урсаж буй асуудал ч Бээжингийн удирдагчдын өмнө тулгардаг. Тодруулбал, зөвхөн 2017 онд гэхэд 10 сая хүн бусад оронд ажиллаж амьдрахаар Хятадаас явжээ. 

ҮНДЭСТНИЙ ДАРХЛААГАА ХАДГАЛАХ НЬ

Хятад улс хүн ам зүйн хандлагыг өөрчлөхийн тулд цагаачлалын бодлогоо өөрчлөх ёстой. Одоогоор цагаачид хятад хүний хүүхэд  биш л бол Хятадын иргэншил авах боломжгүй. Түүнчлэн гадаадын иргэд Хятадад зөвхөн нэг л үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эрхтэй бөгөөд энэ нь тэдний оршин суух газар байх ёстой. Гэхдээ цагаачлалын бодлогыг өөрчлөх нь сэтгэлгээний өөрчлөлтийг шаардана.

"Economist" сэтгүүлд саяхан гарсан нэгэн нийтлэлдээ, "Хятадын албан тушаалтнууд олон мянган жилийн тэртээ үүссэн хятад удам судраараа сайрхдаг. Энэ нь Хятадын Коммунист намын олон удирдагчдын арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах тухай гүн гүнзгий итгэл үнэмшилтэй холбоотой юм. 2017 онд Хятадын дарга Ши Жиньпин тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандан  “Бид өөрсдийгөө луугийн үр удам гэж нэрлэдэг" гэж хэлж байсан" гэдгийг онцолсон. Энэхүү арьс өнгөний цэвэр ариун байдлыг хадгалах хамгийн сайн арга бол Хятад руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлах эсвэл хориглох явдал гэж  олон хятад хүн итгэдэг.

Гэхдээ цагаачлалын бодлогыг зөөлрүүлэх нь зөвхөн тоог нэмэгдүүлээд зогсохгүй хүн амын хөгшрөлтөөс үүдэлтэй бүтээмжийн бууралтыг нөхөх болно. Цагаачид ихэвчлэн хөдөлмөрийн насанд хүрсэн, өндөр бүтээмжтэй ажилчид байдаг. Тэд мөн уугуул оршин суугчдаас илүү олон хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг.

АНУ болон Европын олон орнууд хөдөлмөрийн насны хүн амаа нэмэгдүүлэхийн тулд олон арван жилийн турш олон улсын цагаачлалд найдаж ирсэн. Цагаачлал Хятадад боломжийн нөлөө үзүүлэхийн тулд ойрын 10 жилд Хятад руу орж ирэх хүмүүсийн тоо 50 сая орчим, магадгүй түүнээс ч их өсөх шаардлагатай. Эс бөгөөс ойрын хэдэн арван жилд Хятад улсын хүн ам улам бүр цөөрч, тус улс удахгүй дэлхийн хамгийн өндөр настай хүн амтай "хөгшин орон" болно.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.188.15

монголд хятад ирээд монголын ажлыг хийхгүй .гуйлагчны цалин аваад ажиллахгүй .ирээд өөрсдөө ажилбн байр бий болгоод монголчуудыг ажиллуулж бгаа яг энэ маягаараа . хятадууд өндөр н өгөх цалинтай орон бол ажил хийх гэж очдог.

Avatar

Нэргүй 2023-07-21 213.87.160.244

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-21 192.82.75.118

Хятадууд яаж иигээд дотоод асуудлаа шийднэ Хөгжлөө хурдасгаж дэлхийн тэргүүний орон болж чадна. Харин монголчууд л олон жилийн хоцрогдлоос яаж гарахаа бод. Бүх зүйлээ гадаадаас зөөдөг, улс төрийн хэрүүлээс өөр юу ч хийх чадваргүй хөөрхийлэлтэй орон байгаа.

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.183.208

🐉 луу, 🐯барын таван нүдэн бөмбөг⚽️ ма сүм хийдүүдээр дүүрэн байгаа. баахан монгол авдар зөөгөөд ачаад аваад явсан. одоо сүм хийдээс бөмбөгийг нь авнаа эд нар

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.183.208

арслантай гүүр аваад явчваа. цу ни дае

Avatar

Нэргүй 2023-07-21 202.126.88.113

тийм ээ танайхан дотор хятад руу цагаачилж амьдрах иргэншил авах эрхтэй олон байгаа шүү.өвөг дээдсийнхээ нутгийг бараадах хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.161.191

hyatad yavj amidriidaa

Avatar

Нэргүй 2023-07-21 202.21.124.134

Er ni delhii 5 terbum doosh huntei baij l saihan baina

Avatar

Нэргүй 2023-07-21 202.55.188.81

танай сайтынхан бөөнөөрөө хятад улстаа цагаачилж яваач эх орон чинь сүйрлээ ккккк

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.183.208

луу dragon-ы билэгдэл олон ард түмэнд бий. хүүхэн луу унаад яваад байдаг билүү 🐉🐲

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.183.208

хоньчин бодьсадва

Avatar

Нэргүй 2023-07-21 66.181.183.208

шал худлаа. илүүдээд байгаа хүнээ манайхруу чихэх гэж ядаад байгаа байж. тийм юм бол манайд байгаа хятадуудаа аваач. баахан хоосон хотууд бариа биз дээ. тэндээ амьдруулаачээ. энд тэндхийн олон хятадуудаа назарбаев шиг дуудахад л хангалттай. зайлаад өгөөч гээд ийш нь тийш явуулж байгаа байж. австрали… хятадаар дүүрчлээ өөр хүмүүс авна гэх.

Avatar

Төрөө 2023-07-21 202.55.188.115

Mongold ireed boolin ajil hiideg hytad gej neg baihgui sh dee kkk anduursan muu ** we harin ireed ajliin bair bolgoj chadhaar bvr oluulaa irwel ta ner usaad vhen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж