"Авлига хороолол"-ыг нураах байр суурийг ЗГ-т илэрхийлсэн нь зөв гэв

Хуучирсан мэдээ: 2023.07.20-нд нийтлэгдсэн

"Авлига хороолол"-ыг нураах байр суурийг ЗГ-т илэрхийлсэн нь зөв гэв

"Авлига хороолол"-ыг нураах байр суурийг ЗГ-т илэрхийлсэн нь зөв гэв

ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун цахим хуудастаа Сэлбийн ойролцоо бүсэд үерийн эрсдэл нэмж байгаа "Авлига хороолол", "S-Outlet" дэлгүүрийг нураах байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар илэрхийлжээ. Хэрэв буулгах шийдвэр гарвал гарах зардлыг тухайн байгууллага, аж ахуй нэгжээр өөрсдөөр нь төлүүлэх асуудлаар дараа нь шүүхдэх хэрэгтэй. Эхний удаад зардлыг өөрсдөө гаргаж нураа гэвэл ашиглалтад орох хүртэл гүрийх эрсдэлтэй" гэжээ.

Үүнийг ч олон хүн дэмжиж, үерийн эрсдэл үүсгэж байгаа бүсэд орон сууцны барилга, үйлчилгээний обьект байх нь утгагүй гэдгийг хэлж байна.

С.Мөнхчулуун "Эрдэнэс Монгол" нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий аудитороор томилогдож ажиллаж байгаа. Цахим хуудастаа идэвхтэй байдаг тэрбээр Засгийн газраас үерийн эрсдэл үүсгэж байгаа бүсэд яаралтай арга хэмжээ авах байх гэсэн итгэлтэй байгаагаа ийн илэрхийлжээ.

Үерийн бүсэд барьсан барилга байгууламжийг нураах шийдвэр гаргах талаар өмнө нь Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана.

Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлнэ" гэдгээ долдугаар сарын 6-нд хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
10
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж