Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд "Монгол бөхийн баяр" аялал жуулчлалын эвент маргааш, нөгөөдөр /2023.07.21-22/ болохоор товложээ. Тус үйл ажиллагаа нь үндэсний үнэт өв соёл, үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, өсвөр үеийн бөхчүүдийн барилдааны ур чадварыг дээшлүүлэх, улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, аймаг орон нутгаа сурталчлан таниулах зорилготой аж.
Бөхийн барилдаан гурван насны ангиллаар болох бөгөөд өмсгөл дутуу бөхчүүдийг барилдуулахгүй гэж удирдамжид тусгажээ.
Нийт хоёр өдрийн турш үргэлжлэх барилдаанны үзүүр, түрүү бөхөд мөнгөн шагнал өгөх бөгөөд шөвгөрсөн дөрвөн бөхөд мөн тусгай шагналтай байна.