Улаагчны хар нуур орчмоос 500 кг 00-ын цаас цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.20-нд нийтлэгдсэн

Улаагчны хар нуур орчмоос 500 кг 00-ын цаас цэвэрлэжээ

Улаагчны хар нуур орчмоос 500 кг 00-ын цаас цэвэрлэжээ

Аялагчид хог тарьж, байгаль хамгаалагчид цэвэрлэдэг ажилтай болсны нэг тод жишээ нь Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг 00-ын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэсэн жишээнээс харж болохоор байна.

Наадмын үеэр монголчууд хэдэн зуун мянгаараа дотооддоо аяласан ч байгалиа хайрлах сэтгэл дутсанаас дуртай газраа “морь харцгааж”, дуртай газраа хог хаяснаас их хэмжээний бохирдол үүсгээд буй юм. Иймээс салбарын сайдын албан даалгавар гарснаар 21 аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын газар/УТХГХ/-ын захиргааныхан их цэвэрлэгээний ажилд дайчлагдсан.

Өмнө нь Хан Хөхийн нурууны УТХГХ-ын захиргааны албан хаагчид, нутгийн иргэд хамтран Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмэс орчмоос 23 тонн хог цэвэрлэж, хогийн цэгт хүргэсэн юм. Мөн Зүүнсайханы уулын амны 2 цэгээс 40 орчим тонн хог хаягдал, Хонгорын гол орчмоос 15 тонн хог хаягдлыг цэвэрлэж, аюулгүй болгосон байдаг.

Хэдийгээр байгаль хамгаалагч нар аялагч нарын баас шээс, хаясан хогийг цэвэрлэх үүрэг хүлээгээгүй боловч байгаль орчныг ихээр бохирдуулж буйгаас эл ажилд оролцохоос аргагүй болж буй. Хамгийн гол нь эхний цэвэрлэгээг хийгээд сөхөө аваагүй байхад дараагийн аялагчид ирээд мөн л  байгалийг бохирдуулж буй нь ухамсартай аяллыг хөгжүүлэхэд хаа, хаанаа анхаарахгүй бол аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн дор байгалиа харин ч сүйтгэж мэдэхээр болж ирлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж