Жуулчид Монгол руу аялахаар оочерлож байна

Хуучирсан мэдээ: 2023.07.20-нд нийтлэгдсэн

Жуулчид Монгол руу аялахаар оочерлож байна

Жуулчид Монгол руу аялахаар оочерлож байна

Өмнөд Солонгосын "JTBC" суваг сонирхолтой шоу нэвтрүүлэг эхлүүлж байгаагаа зарлаж, Монголд нэг сарын өмнө алдартай жүжигчид ирсэн. Энэ шоуны гол дүрүүдийн нэг бол БНСУ-ын алдартай жүжигчин Жан Хьюк, Ча Тэ Хьюн нар юм. Тэд монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудаснаа малчин айлын модон жорлонг онцолж, олон нийтийн сүлжээнд багагүй санал шүүмжлэл өрнүүлээд амжсан. Гэсэн ч БНСУ-аас Монголыг зорих жуулчдын цуваа тасрахгүй байгаа аж. Гадаадад ажиллаж, амьдарч буй зарим монголчууд "МИАТ" компанийн дараалсан нислэгийн 70-80 хувь нь Солонгос хүмүүс байна гэдгийг сошиалд бичиж байна.

Монгол Улсад 2023 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 302, 094 жуулчин ирээд байгаа аж.

Салбарын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь ярилцлага өгөхдөө "Бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс таван цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна.

Аялал жуулчлалын өртөгийг өндөрсгөдөг агаарын тээврийн үнэд нөлөөлөлгүйгээр зорчдог ойрын дөрвөн орон бол энэ БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс юм. Эдгээр улсын жуулчдын тоог нэмээд үзэхээр 238 сая жуулчин байна. Үүнээс нэг сая жуулчин авах боломжтой юу гэдэг тоон дээр л бид ажиллаж байна" гэдгийг хэлж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
12
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж