Шведийн Элчин сайдын яам руу жагсагчид дайрчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.20-нд нийтлэгдсэн

Шведийн Элчин сайдын яам руу жагсагчид дайрчээ

Шведийн Элчин сайдын яам руу жагсагчид дайрчээ

Иракийн нийслэл Багдад хотын төв хэсэгт байрлах Швед улсын Элчин сайдын яам руу өнөө өглөө олон зуун жагсагчид дайрсан тухай мэдээллээ. Шведийн  Стокгольм хотноо исламын шашны Коран судрыг шатаасан үйлдлийг эсэргүүцсэн олон зуун жагсагчид Иракт тус улсын Элчин сайдын яамны хана туургыг галдан шатаасан байна. Багдад дахь Шведийн Элчин сайдын яамны ажилчид бүгд аюулгүй байгааг албаныхан мэдэгдсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрыг  Иракийн эрх баригчид хамгаалах ёстой гэдгийг сануулжээ.

Багдад болсон эсэргүүцлийн жагсаалыг исламын шийт урсгалын номлогч Муктада Садр гэгч өдөөсөн байна. Тэрбээр Ирак дахь шашны нөлөө бүхий эрхмүүдийн нэг бөгөөд олон зуун мянган дагагчидтай аж.

Иракийн хууль хяналтынхны зүгээс жагсагчдыг Элчин сайдын яамнаас холдуулахаар ажилласан бөгөөд олон арван хүнийг баривчлан хорьжээ.

Шведэд жагсагчид коран судрыг шатаасан хэрэг удаа дараа гарсанд исламын шашинт Ирак, Турк, Эмират, Йордан, Марокко зэрэг олон орны засгийн газраас буруушааж, коран судрыг шатаасан эрэгтэйг Иракт шилжүүлэн өгөхийг шаардсан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж