Жюү жицүгийн насанд хүрэгчдийн болон мастерс ангиллын ХХ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-20-нд мөсөн өргөөнд болж буй. Тус тэмцээнийг Засгийн газрын "Монголд зочлох жил"-ийн хүрээнд нийслэл хотын "City of Nomad" үзэл баримтлалтай нийцүүлэн монгол үндэсний өв соёлыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 60 гаруй орны 1200 орчим тамирчин, зочид оролцож байгаа аж. Өчигдөр не-ваза төрлийн эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын жингийн өрсөлдөөнүүд болж байна. 52 кг-д хүч үзэж буй манай тамирчин Ганбаатарын Монголжин хагас шигшээд шалгарсан юм.
Сонирхолтой, ширүүн өрсөлдөөнийг олон улсын тамирчид төдийгүй Монголын тамирчид үзүүлж байгаа бөгөөд дуусах өдөр ойртохын хэрээр шилдгүүд тэмцээнд улам хүчтэй оролцож байгааг үзэгчид онцолж байна.
Холбоотой мэдээ