Монголын морин спорт уяачдын холбооны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны хүү Тод манлай уяач П.Энхмөнхийн гэргий Т.Урангоогоос хулгайд алдсан эрэн хайж байгаа эмээл, хазаар, мөнгөн эдлэлээ олсон эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр, энэ сарын 12-13 шилжих шөнө үүрийн 04:00 цагийн үед Хүй долоон худгаас эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгөн аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай хулгайд алдагдсан. Хулгайлагдсан эд зүйлс зүйлс өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн үнэлж баршгүй эд зүйлс л дээ.
Одоогоор Сонгинохайрхан цагдаагийн нэгдүгээр хэсэгт хэрэг нээж хайх шатанд явж байна. Ядаж хоёр эмээлээ олчих юмсан гэх найдлагатай
Цахим орчинд ойрын хүн авсан байх гэх таамаглал, хардлага дэвшүүлээд байгаа ч бид хэн гэдгийг нь мэдэхгүй учир шууд хардах эрх байхгүй. Гар утас өөр эд зүйлс байсан бол Ломбард гэх мэт газруудаас олдох байсан ч эртний үнэт зүйлсийг хайж олох гэдэг амаргүй бидний зүгээс олж, хайж болох бүхий л арга замыг илэрхийлж олсон болон баттай сураг гаргасан хүнд 100 сая төгрөгийн шагнал амлаад байгаа.
ХОЁР ХҮҮДЭЭ НЭГ НЭГЭЭР НЬ ӨВЛҮҮЛСЭН БОЛ Ч ГЭЖ ХАРАМСААД БАЙНА
Тод манлай уяач П.Энхмөнх өөрийн цахим хуудастаа хулгайд алдсан эмээл, хазаараа хоёр хүүхдээ нэг нэгээр нь өвлүүлсэн бол гэж харамсаад л сууж байна гэжээ.
Хэрэв дээрх алдсан эд зүйлсийн талаар мэдээлэл өгөх бол уяачийн цахим хуудаст шууд хандах боломжтой байна.
С.Нинжжаргал
Холбоотой мэдээ