Даншиг наадмын цам харайх, бөх барилдах талбайг тусдаа засна

Даншиг наадмын цам харайх, бөх барилдах талбайг тусдаа засна

Даншиг наадмын цам харайх, бөх барилдах талбайг тусдаа засна

“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэнэ. Энэ жил наадмын цам харайх ёслол, бөх барилдах талбайг тус тусад нь засахаар болжээ.  Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой уг наадмыг сонирхохоор жил бүр олон тооны гадаад жуулчид ирдэг болсон.

Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохион байгуулдаг. Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно.

Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээний тэмцээн, морин цирк, морьт харвааны тэмцээн болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ёс заншил харуулсан гэр хотхон, уран зураг, гэрэл зураг, эртний монгол хоол, хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэнэ.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог аж. Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн бүжин наадна. Шашин соёлын баярт 120 гаруй цамчин оролцох гэнэ. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Э 2023-07-20 59.153.112.144

эхнэртэй шоучин лам нарын уншсан ном бидэнд нэмэртэй юу

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-20 38.42.106.107

Хүмүүс хэдэн “МАЛ” ынхаа буянаар сайхан л амьдарцгааж байна хэхэ

Avatar

Зочин 2023-07-20 203.91.115.51

Одоо бас наадам Зунжин найр наадам Ийм их баяр хийдэг ажил хийдэгүй улс өөр байдаг болов уу

Avatar

зочин 2023-07-20 66.181.180.67

Ламаахайн хүчирхийллийг facbook-ээс үзэж, сонссоноос хойш лам нар өөр харагдах болсон.

Avatar

Зочин 2023-07-20 192.82.69.63

энэ наадамд дан гандан, дашчойлон, зүүн хүрээ дэвжээнүүдийн лам бөхчүүд барилдах уу, кк

Avatar

Нэргүй 2023-07-20 122.201.23.44

Монголч эрдэмтний хуралтай дхвхцана

Avatar

Нэргүй 2023-07-20 66.181.160.99

Шарын шашны ард олныг хар тамхи адил мунхруулдаг даншигаа одоо болио ОЮУН эрдэнэ ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж