Соёлын яам: Дуучин тодорхой хувь авч, орлогожих боломжтой

Соёлын яам: Дуучин тодорхой хувь авч, орлогожих боломжтой

Соёлын яам: Дуучин тодорхой хувь авч, орлогожих боломжтой
Соёлын яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд олон нийтийн цахим сүлжээгээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна" гэсэн утга бүхий илт худал мэдээлэл цацагдаад байна. Харин Монгол Улсын Соёлын яамнаас "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн. Энэхүү хуулийн төсөлд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан уран бүтээлчид орлого олох боломжийг бүрдүүлэхээр тусгасан юм.
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийн төслийн 12.3-т "Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ" гэж заасан.
Энэ хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно. Иймд та бүхэн илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2023-07-20 64.119.22.100

Дууны үгийг бичсэн зохиолч,ая хийсэн хөгжмийн зохиолч яах вэ?

Avatar

Zochin 2023-07-20 202.126.90.81

haha !! amandaa duu ayalval vas tegeh uu haha !! oligtoi duulj ch chaddaggui baij zarim duuchin nertei duuchintsaruud

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-20 82.132.213.37

өөрөө үг аяыг нь зохиогоод өөрөө дуулсан дуунууд л энэ журамд хамаарах байх даа . тэрнээс караокед нийтэд зориулан зохиосон дууг тухайн газрын тоног төхөөрөмжийг л хэрэглэн , түүнийхээ төлбөрийг л авч өгч байгаа болохоос хээр хөдөө бүр жорлондоо ч аялаж болох дуугаар нь ч нээх ашиг олоод байдаг юм биш байх оо. бүх караоке ашиг орлогоос нь булаацалдах хүнгүй АРДЫН ДУУГААР дуулцгаах нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж