НӨАТ-ын сугалаагаар хуурахаа болиод 2 хувиа нэмэгдүүлнэ үү?

НӨАТ-ын сугалаагаар хуурахаа болиод 2 хувиа нэмэгдүүлнэ үү?

НӨАТ-ын сугалаагаар хуурахаа болиод 2 хувиа нэмэгдүүлнэ үү?

НӨАТ-ын сугалааны азтаныг тодруулсны дараа хүн бүрт хууртагдсан мэдрэмж төрдөг болоод удлаа. Гэвч итгэл алдрахгүй, дараа сард азтан болчих юм болов уу гэсэн хүлээлт үүсдэг.

Тогтсон хуваарийн дагуу НӨАТ-ын азтануудыг тодруулах ээлжит зургадугаар сарын тохирол өчигдөр /2023.07.19/ болж, өндөрлөлөө. Зарим сард дараалан супер азтан тодордоггүй хяслан бий ч энэ удаад харин 5-30 сая төгрөг хожсон азтан тодров. Гэхдээ супер азтан хэчнээн тооны НӨАТ-ын баримт бүртгүүлснээс хамаарч 5 сая төгрөг хожсон уу, эсвэл 30 сая төгрөг хожсон уу гэдгийг шийдэх нь. Нэг үгээр хэлбэл, олон тооны НӨАТ-ын баримт бүртгүүлсэн бол мөнгөн дүн нь өснө, харин бага НӨАТ-ын баримт бүртгүүлсэн бол багасна л гэсэн үг. Иймээс супер азтан яг хэдэн сая төгрөг хожсон бэ гэдэг нь тодорхой бус байгаа юм. Харин 3 орон таарсан дараах азтанууд 30 мянга, 4 орон таарсан дараах азтанууд 50 мянга гэхчлэн сугалааныхаа тооноос хамаарч, хожих мөнгөн дүн нь өснө.  Сугалаагаар дараах тооны азтанууд тодорсон.

  • 3 орон таарсан 38489,
  • 4 орон таарсан 3818,
  • 5 орон таарсан 438,
  • 6 орон таарсан 58,
  • 7 орон таарсан 4 азтан тодорсон.

Нийтдээ 42745 азтан тодорч байгаа юм. Сар бүр НӨАТ-аас энэ тооны азтан тодордог. Гэвч бодит байдал дээрээ аз нь шовойж, 30, 60 мянган төгрөг авч буй хүн нь ч тун ховор. Энэхүү хууль долоо дахь жилдээ хэрэгжиж байгаа ч нэг ч удаа азтан болж үзээгүй хүн маш олон. Уг нь сар бүр 40, 50 мянгаараа азтан тодорч байхад ядаж нэг, хоёр удаа НӨАТ-ын баримтынхаа ид шидийг үзэж, азтан болж болно доо. Тухайн хүн азгүй, ёндоогүй юм байж гэж бодъё, хамт ажилладаг 30 гаруй хүнээс ядаж нэг нь азтан болж, болмоор юм. Найз нөхөд, ойр тойрныхон дотроо ч НӨАТ-ын азтан хайхад олдохгүй.

Уг нь энэхүү азтан тодруулдаг процесс олон нийтийн шүүмжлэлтэй тулж, шударга болгох шаардлага тавигдсанаар Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн НӨАТ-ын азтаныг сар бүр тодруулдаг хонжворыг зогсоож байв. Гэвч эргээд сөрөг үр дагавар дагуулах болсон тул 2022 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн зарим нэг өөрчлөлт оруулан, НӨАТ-ын азтан тодруулах тохирлыг буцаан сэргээсэн. Ингэхдээ 51-ээс дээш тооны НӨАТ-ын баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ гэж зарим өөрчлөлт хийснээ танилцуулсан.

Тухайлбал, 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгийн урамшуулал авна гэж мэдэгдсэн. Гэвч өмнөхөөсөө дээрдсэн зүйл алга.

Яг үнэндээ өнөөдөр “Наран туул” захаас эхлээд “Хар хорин”, “Бөмбөгөр” гээд маш олон зах, худалдааны төвүүдийн худалдагч нар үйлчлүүлэгчдээ НӨАТ-ын баримтыг олгохгүй л байна. Уг нь бүгд орлого олж л байгаа тохиолдолд төр энэ ажлыг хэвшил болгосон байх ёстой ч алагтай цоогтой. Улаанбаатар хотод энэ ажил жигдрээгүй байхад орон нутагт ямаршуу байгаа нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, төр өөрөө хийх ёстой ажлаа хийгээгүй хэрнээ хамгийн олон НӨАТ-ын баримт бүртгүүлсэн хүн нь азтан болно гэдэг дүрэм зохиох нь шударга юм уу.

Гэр хорооллынхон хоолны махаа худалдан авъя гэхэд “Хүчит шонхор”, “Хар хорин” зэрэг зах руу явж авах шаардлага үүсдэг. Гэрийнх нь ойролцооноос мах худалдан авъя гэхэд байхгүй, байлаа гэхэд санаанд нь нийцэх хоолны мах худалдах нь ховор. Дээр нь үнэтэй. Авлаа гэхэд НӨАТ-ын баримт өгдөггүй. Хүнсний захуудаар үйлчлүүллээ ч НӨАТ-ын баримт өгдөггүй. Баримт авъя гэвэл “Балай хог вэ, захаар үйлчлүүлж байж НӨАТ-ын баримт ч гэх шиг” гэж уцаарлана.

Улсын нийслэл Улаанбаатар хотод НӨАТ-ын баримт олголт алаг цоогтой байхад бусад 20 аймаг, 330 суманд нөхцөл байдал ямар байгаа нь ойлгомжтой. Иймээс баримт олгох ажил жигдрээгүй байхад азтан гэдэг таардаггүй тохирлоор тархи угаахын оронд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувиа нэмэгдүүлж, 5 хувь болгож өөрчилбөл яасан юм бэ. НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх нь иргэдэд ч ашигтай, төрд ч хэрэгтэй. Хувь хэмжээ нь нэмэгдэхээр иргэд азанд найдах бус баримтаа тогтмол уншуулахын төлөө үйлчилгээ авсан газраасаа НӨАТ-ын баримтаа шаардана, нэхнэ. Тэр хэрээр далд эргэлдэж байгаа мөнгийг төр хянах боломж бүрдэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ариука 2023-07-20 66.181.182.49

Захууд Гранд плаза.Улаанбаатар их дэлгүүр Максмолл хүннүмолл гээд том том худалдааны төвүүд болон.ернь наймаа хийж бгаа захууд 100.н айлын барилгын
дэлгүүрүүд. бүгд. нөтын баримт өгүүлдэг болгох хэрэгтэй..Улс хяналтаа тавьж чадахгүй бнашдээ.у.уг нь цэгцэнд нь оруулах амарханлдаа.Төр мргаа олохгүй бна.Бшгдээс татвараа жигд аваад бвал улсад ч хэрэгтэй

Avatar

battsetseg 2023-07-20 202.126.89.11

vnen shvv

Avatar

Зочин 2023-07-20 103.229.122.76

их л харах юм, үнэхээр азгүй юмаа

Avatar

Зочин 2023-07-20 103.229.122.76

ёстой азтан болох хувь тавилангүй хүн байнаа би гэдэг хүн нь. үнэхээр гайхаад бн

Avatar

Нэргүй 2023-07-20 202.55.188.114

яг үнэн энэ нохойн баасаа болих хэрэгтэй байна. Хувиа нэмэгдүүлж авмаар байна.

Avatar

Монгол Улсын иргэн 2023-07-20 66.181.161.21

Яг үнэн. Азтан болгоно гэж хуурч байхаар 2 хувиа нэмэгдүүлж, 10 хувь болго. нөгөө үлгэр жишээ болгоод байдаг Солонгост чинь 10 хувийг өгдөг. тэгээд хэн ч нэхүүлэлгүй НӨАТ ын баримтаа өгдөг л дөө, бизнес эрхлэгчид нь.

Avatar

Нэргүй 2023-07-20 152.70.125.198

2 биш 1.8 хувь авч байгаагаа мэдэх үү?

Avatar

Зочин 2 гээд байсан чинь 1,8 юм уу 2023-07-20 202.126.89.144

2 2

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.68.36

Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын баримт өгдөггүй худалдаа, үйлчилгээнийхэн хамгийн их хожсон. Ер нь НӨАТ-ийг 10 биш 5% болговол яасан юм? НӨАТ шударгаар төлдөг аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих хэрэгтэй. Бас шүдний нэг имплантыг 1000 доллараар хийж байгаа шүдний эмнэлэг НӨАТ төлөх хэрэгтэй. Эмнэлгийн байгууллага гэдэг утгаар нь хавтгайруулаад НӨАТ-аас чөлөөлчихсөн. Хорхойтой шүд ломбодох, холливуд смайл хийх 2 чинь шал өөр юм шд. Үсчин, гоо сайхан, хүнсний захууд гээд НӨАТ гэж мэддэггүй нөхдүүд бас байна

Avatar

Бодлын хулгайч 2023-07-20 66.181.161.43

АРД ТҮМНЭЭ ШУЛАХАА ЗОГСОО. 10 ХУВИЙГ АВЧ БАЙЖ ЯДАЖ 8 ХУВИЙГ НЬ БУЦААЖ ӨГ. ЭСВЭЛ НӨАТ-ӨӨ БОЛЬ.

Avatar

Нэргүй 2023-07-20 122.201.31.100

Ер нь манай улсад ард түмнээ яаж торгох уу,,татвараа нэмнэ .Ард түмнээ өөд нь гаргахгүй.Гадаад явж хэлэн төгрөг олоод тэрүүгээр ээ амьдрал ахуйгаа өөд нь татах гээд хэр чадлаараа бизнес хийх гэхээр дарамт ихтэй .Яаж амьдрах ёстой юм бол.Хамаг мундаг хүмүүс болоод залуучууд нь монголын дарамт шахалтаас болж эх орноосоо дайжаад явчих юм.Одоо их хурал126 болсон .Яанадаа.

Avatar

Нэргүй 2023-07-20 122.201.31.100

Тийм шүү.Үүнийгээ боливол яасан .Хаана ч махны НӨАТ баримт өгдөггүй шүү дээ. Хотод ч хөдөө орон нутагт ч

Avatar

Туяа 2023-07-20 66.181.183.116

сугалааны тохирол ыг танил тал найз нөхдөөрөө гувчуулах хүртээд байдгийн бишүү

Avatar

Алтаншагай.Эрдэнэзул 2023-07-20 202.126.89.64

6сарийн нөотийн буцаан олголт орж ирсэнгүй шүдээ ямар учиртай юм бээ

Avatar

Нэргүй 2023-07-20 124.158.69.136

ард түмнийг хуурч, хэдэн мөнгө зулгаах арга, 500000₮ худалдан авалтанд хэдэн ₮буцан олгодог вэ?тооцоолол үзээрэй, бас нэг луйвар.. Ямар ч улс оронд байдаггүй зүйлийг сэтгээд хэрэгжүүлж байна, өөр орны хүмүүс монголын засгийн газар, удирдлагын энэ зохиосон луйварт гайхдаг, ичих нүүрээ элгэндээ …

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.83.238

Маш зүйтэй сэдэв хөнджээ, хөл муутай би нь гарч орж чадахгүй онлайн дэлгүүрээс фб үзэж байгаад хүргэлтээр авахад нэг ч ибаримт өгдөггүй ийм газрууд олон байна, ер нь энэ балай юмаа боливол яасын

Avatar

Нэргүй 2023-07-20 202.21.107.3

8 хувийг олго, сугалаагаа болих хэрэгтэй.

Avatar

Иргэн 2023-07-20 43.242.243.45

Хэлээд ыичээд шаардаад л бхд тас гүрийчинэ, ёстой сонин..Тэгэхээр яалт ч ыхгүй энэ 76 хулгайчид ашигтай , бидний нөтийн 2 хувийг буцааж өгөөд өөрсдөө 8 хувийг цавчаад цувчуулаад бнаа л гэдэг нь батлагдаж бна.Ичихээ байсан цайрсан өлөнгүүд төрд 30 жил ээлж, ээлжээр суулаа даа.Энэ новшнуудыг нэг мөрбүрэн төрөөс зайлуулахсан

Avatar

Нар 2023-07-20 64.119.25.79

хуурахаа болио.Юу ч хийсэн бүтэлгүй новшнууд 10%болго оо

Avatar

Нэргүй 2023-07-20 202.55.188.45

угаасаа татвар төлдөггүй ААН үүдийг барих гэж гаргачхаад, иргэдийн халааснаас 8%ийг хулгайлдаг нь алдаатай. тэд татвараа өгсөн мөнгөнөөс дахин 8% төлж байна. иргэдээр барьцаалж татвараа авчаад иргэдийг луйвардах нь шударга бус

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.87.44

Тийм шүү. Татвар төлдөггүй ААН-үүдийг олж тогтоохын тулд юу ч хийдэггүй. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээс бусад нь баримт огт өгдөггүй, иргэд нэхээд ч өгөхгүй шүү. Сүүлийн үед онлайн худалдаагаар ихээхэн том дүнтэй борлуулалт хийгддэг болсон ч мөн л баримтгүй. Энэ мэт далд эдийн засгийг төр мэдсээр байж мэдэн будилдаг, тэдгээрт хяналт шаардлага огт тавьдаггүй. Хэрэв төр дээрх ажлыг хийж эс чадваас иргэдээс татвар нэрээр суйлах луйвардах ажлаа зогсоо.

Avatar

Зочин 2023-07-20 202.55.188.119

худлаа зүйл

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.80.115

НӨАТ-ын 10%-иа буцааж авдаг болгоё!
ард иргэдээсээ татвар нэрээр #шулаа хийхээ зогсоо!!!

Avatar

Нэргүй 2023-07-20 202.55.188.93

шал худлаа сугалаа нэрээр өөрсддөө мөнгө авдаг луйвар шиг юмаа болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Алтай 2023-07-20 66.181.161.136

Юунд нь найдах билээ дэ НӨАТ төлөхгүй байж болдог гэдгийг харж л байна. НӨАТ нь сугалаа зохиож илүү гарсан орлогоо тайлагнахгүй байна. Ийм хөгийн аяанд итгээд ч дэмий.

Avatar

Наранчимэг 2023-07-20 192.82.85.205

зөв 10% суулгуулсан мөнгөө юм авсан гээд
дахин 10% суутгах буруу шүү дээ харин авсан мөнгөө өгдөг болвол бүгд баримтаа нэхэж авч бүртгүүлнэ шүү дээ

Avatar

Зочин 2023-07-20 202.55.188.40

шал худлаа сар болгон 86-100 баримт хийгээд ерөөсөа хонжвор таарахгүй сугалгаагаа болмоор байна 2хувиа 10 болгоё оо

Avatar

Нэргүй 2023-07-20 59.153.115.165

Сугалааны цаана маш их луйвар хулгай байгаа гэж боддог..Жавхлан сайд уг луйврыг удирддаг байх гэж боддог.Далд эдийн засгийг илрүүлэх зорилготой НӨАТ одоо ил цагаан дээрэм болсон.2500 төгрөгийн талханд 250 төгрөгийг нөат гэж нэмж аваад буцаалт гэж 40 төгрөг өгдөг арай хэтэрхий.Зах худалдааны төвүүд гээд баримт өгдөггүй газар зөндөө.Ийм тэнэг юм гэж хаа байсым.

Avatar

Нэргүй 2023-07-20 202.126.89.190

z**l z**l hud s*****a boli

Avatar

Сүрэн 2023-07-20 192.82.84.18

НӨАТ нь хэрэглээний татвар төлсөн бол буцааж авна.Төр хүүгүй зээл аваад тодорхой хугацааны дараа буцааж олгодог татвар энэ үйл явц тасралтгүй эргэлдэж байх тул төрд ямарч алдагдал байхгүй.Далд эдийн засаг хүссэн ч хүсээгүй ч ил болно.Төр иргэдийнхээ эдийн засгийн сонирхолд тулгуурласан хэзээ ч бүрэн төгс хийж чадахгүй ажлаа НӨАТ-ын буцаан олголтоор хийнэ гэсэн үг.Татвар төлөгчдийн бааз хэзээ ч тооцож байгаагүйгээр өснө.Эдийн засгаа эрүүлжүүлж,иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх том боломж..

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.70.138

тн шд, дэмжиж байна

Avatar

Зочин 2023-07-20 103.26.195.230

сугалаа болъе

Avatar

Сүрэг 2023-07-20 192.82.84.18

НӨАТ–ын 10 хувиа буцааж шууд өг.Энэ бол дээрэм…

Avatar

Зочин 2023-07-20 202.9.46.18

Мах зардаг лангуунууд баримт өгдөг болмоор байна. Малчдаас мах авч нугалж зардаг байж баримт ядахдаа өгмөөр

Avatar

Нэргүй 2023-07-20 202.126.89.106

aee3 ewwwwwr
wk

Avatar

Нэргүй 2023-07-20 122.201.26.210

баримт өгахгүй байгөө газруудыг журамлаж чадахгүй байгаа төр арай ч дээ ИНгээл ард түмнээ мөлжөөд явах уу тбрд итгэх итгэл байна уу

Avatar

Нэргүй 2023-07-20 82.135.30.192

Uusduu shaard. Chinii shaardlagiig nemegduuleh gej ene sugalaag hiigeed baina. Bugd yus jurmaaraa hiigeed yavdag baisan bol ene heruul garahgui

Avatar

Нэргүй 2023-07-20 202.126.90.55

tutiin baimtaa unshuulj chadhgui bain yahuu

Avatar

Нэргүй 2023-07-20 64.119.18.41

Ихэнх захууд баримт өгөхгүй байна, яах вэ? Шаардахаар үнээ нэмнэ, эсхүл шоолж инээгээд байна.

Avatar

Нэргүй 2023-07-20 59.153.113.94

Сугалаа, дутуу олголт бүгдийг сайн шалга энэ бол сангийн яамны шалгарсан луйаар …

Avatar

Нэргүй 2023-07-20 66.181.161.111

xoroolol dund baydag jijig delguuruudiig shalgaachee, ed nar er Nuatiin barimt ygdugguy, xelexeer urdaas xel amaar doromjildog bolood udaj bna, suuldee bur shaardlaga ch tavixaa boliloo! sain shalgaj xariutzlaga tootzmoor bna!

Avatar

Нэргүй 2023-07-20 124.158.66.19

Сугалаа ч үнэн шударга болж байгаа л даа. Харин зах зэрэг зарим сайн орлого олж байгаа дэлгүүрээс НӨАТ авч чадахгүй байгаа нь арчаагүй байгаа юм. Арчаагүй авилгач Төр гэж л ийм байдаг байх.

Avatar

Нэргүй 2023-07-20 124.158.66.19

НӨАТ -ын баримтыг орлого олж буй зах, худалдаанаас авч чадахгүй е нүүрсний хулгайчдыг барьж чадахгүй байгаа нь Төр гэгч ямар сул дорой байгааг харуулж байгаа юм. НӨАТ -ыг зохицуулах юухан байхав дээ, чааваас гэж…. Новшийн Төр хулчгар юмаа, өөрсдөө хулгайч болохоор тэр байхаа.

Avatar

Нэргүй 2023-07-20 103.229.122.252

сугалаа байх хэрэгтэй шүү!!! Сугалгаа байхгүй бол бүртгүүлж яадаг юм?

Avatar

Мөөгий 2023-07-20 202.180.218.214

Шууд 10% болго оо

Avatar

Зочин 2023-07-20 103.80.211.207

НӨАТ-ыг бид Татварын байцаагч нарын өмнөөс татвараа төлөхгүй гүйлгээгээ нуудаг ААН үүдээс гүйлгээ хийсэнгэж баримтжуулж НӨАТ нэхдэг байцаагч нар болсон. Татварын газрынхан татварын төлөвлөгөө биелүүлсэн гээд өөрсдийгөө шагнадаг газар болсон. Бид Татварын газрын байцаагч болж бараа бүрт НӨА шимтгэл нэмүүлж байцаагчийн ажил хийхээ боливол яасан юм бэ. НӨАТ хасуулаад ААН -ээс баримт авахгүй гүйлгээ хийе. НӨХДӨӨ…Сугалаа гэж гошгируулдаг эддээ. Нарийн хөөвөл өөрсдийн хамаарал бүхий хүмүүст сугалаа

Avatar

зочин 2023-07-20 66.181.190.123

новшийн сугалаагаа болиод 10 хувийг буцааж өг. Тэгвэл бүх орлого ил болж татвар ногдох орлого нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2023-07-20 139.5.217.142

Захуудаасаа НӨАТ -н баримтийг өгдөг болгоочээ өч төөчнөөн мөнгөөр юмаа аваад байхад баримт өгөхгүй байгаа нь сонин юмаа адилхан л орлого олж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2023-07-20 103.161.242.139

Яаж тэмцвэл энэ хууран мэхлэлтийг зогсоох вэ. Арай л луйвар явагдаж байна.

Avatar

Ж 2023-07-20 64.119.27.147

харин тм.хогийн сугалаа гээч юмаа болиод 8% авъя. улс 2% авахад болношд.энэ олон хүний мөнгийг авч бж…уг нь бонус оноо гэж гадаадад бдаг….тв суваг бүр сугалаа..сугалаагүй юм байна уууууу

Avatar

Нэргүй 2023-07-20 124.158.65.230

E4-3A-6E-4F-9E-91

Avatar

Нэргүй 2023-07-20 124.158.65.230

B7C2DEF473A2482122423E219135BE64C16265BFAECC2B86294B7191BCEE4EBD15615CC040BA776BA6CC78126807A10B2111CFC8C1DACAC1A70ABD66D4B413C9

Avatar

Нэргүй 2023-07-20 202.126.88.183

Etggfftyhgffdjkjh56785f44ee3tt5hjo98uhfdw13rfr44

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж