"Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч байна"

"Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч байна"

"Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч байна"
Япон улсын уран бүтээлч ноён Казз Моришитагийн гэрэл зургийн үзэсгэлэн маргааш /2023.07.21/ "Монгол арт" галерейд нээлтээ хийх гэж байна. Ноён Моришитагийн сэтгэл татам гэрэл зургууд нь Японы байгалийн мөн чанарыг гайхалтай харуулж, уран бүтээлчийн өвөрмөц өнцөг, уран сайхны илэрхийлэмжийг нь харуулдгаараа онцлог. Уг үзэсгэлэн нь Японы гэрэл зургийн баялаг, олон талт ертөнцтэй танилцах боломжийг танд олгох болно.

Уран бүтээлч Казз Моришитагийн тухай: 

Тэрбээр 1951 онд Япон улсын Айчи мужид төрсөн. Бага наснаасаа олон тооны зургийн уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн түүнийг ирээдүйд мундаг зураач болох төлөвтэй гэдэг байв. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн зурах ур чадварт чамлангуй ханддаг байсан тул, эдгээр шагналуудыг зөвхөн түүний бүтээлийн өвөрмөц байдлыг үнэлэн өгсөн гэж үзэн даруу хүлээн авдаг байжээ. Харин түүний гярхай байдал, логик сэтгэлгээ нь хожмоо үзэсгэлэн, экспо зохион байгуулагч, төлөвлөгчөөр ажиллахад нь тулгуур болсон байдаг. Гэвч үл үзэгдэх ямар нэгэн хүчинд автсан мэт өөрийн бүтээлээрээ өөрийгөө илэрхийлэх замыг сонгон өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа билээ.

Уран бүтээлч: Kazz Morishita
Хэзээ: 7/21-28
Хаана: Mongol Art Gallery

Ийнхүү, түүний Монголд хийж буй анхны бие даасан үзэсгэлэн болох "Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч байна" гэх онцгой нэгэн нэртэй үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирж уран бүтээлчийн сэтгэл татам гэрэл зургуудыг тухлан саатаж үзнэ үү хэмээн урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж