2022 оны Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан нэр бүхий 13 их дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг хааж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Эдгээр сургуулиуд нь багш боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг шаардлага хангаагүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоосон.
Тэгвэл шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар тусгай зөвшөөрөлгүй Маргад дээд их сургууль энэ жил цахимаар элсэлтээ авч байгаа юм байна. Харин Түшээ дээд сургууль, Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургуулиуд Идэр их сургуультай нэгджээ.
Номэро дээд сургуулийн хувьд энэ жил элсэлт авахгүйгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол Газарчин дээд сургууль элсэлтээ зогсоожээ.
Харин Зүүн хүрээ коллеж, Монголын менежмент, технологийн дээд сургууль, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль, Рафлекс олон улсын институын Улаанбаатар дахь салбар сургууль,Чингис хаан дээд сургууль,Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль ,Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэрэг сургуулиуд элсэлт хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ