Украины Одесса муж дахь Чорноморск боомт долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Оросын пуужинд оногдож сүйджээ. Ингэснээр Хятад улс руу тээвэрлэн хүргэхээр бэлтгэж байсан 60 мянган тонн үр тариа устсан байна.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, "Тэдний бай нь зөвхөн Украин төдийгүй манай ард түмний амь нас биш гэдгийг энэ халдлага нотолж байна. Өнөөдөр халдлагад өртсөн боомтуудад сая орчим тонн хүнсний бүтээгдэхүүн хадгалагдаж байгаа. Энэ бол аль эрт Африк, Азийн хэрэглэгч орнуудад хүргэх ёстой байсан бүтээгдэхүүнүүд юм. Өнгөрсөн шөнө Оросын аймшигт халдлагад хамгийн их өртсөн боомтын терминалд Хятад руу тээвэрлэхээр төлөвлөж байсан 60 мянган тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хадгалж байсан. Энэ нь Оросын терроризмд хүн бүр өртөж байна гэсэн үг" гэжээ.
Хар тэнгисийн үр тарианы экспортын гэрээ энэ долоо хоногийн эхээр дуусгавар болсон.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ