
Япон улсын Гадаад хэргийн сайд Кацуя Окада, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Акитака Сайки, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такуо Кидокоро тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэд өчигдөр Монголд ирсэн бөгөөд айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдөр эхлэх юм.
Хөтөлбөр ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын, Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт бараалхах бөгөөд мөн Дамбадаржаа дахь япон цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөхөөр төлөвлөжээ.
Б.Мандах